АНУ-ыг Сириэс цэргээ гаргахыг уриалав

Автор | Zindaa.mn
2019 оны 05 сарын 30

ОХУ НҮБ болон бусад олон улсын хүмүүнлэгийн байгууллагад хандан АНУ-д нөлөөлж, Сирийн газар нутагт хууль бусаар байгаа цэргүүдээ гаргахыг ятгахыг уриалжээ. “RT” агентлагийн мэдээлснээр ОХУ АНУ-ыг цэргээ нэн даруй Сирийн газар нутгаас гаргаж, тус улсад энхтайван амьдралыг тогтооход саад болохгүй байхыг хүсч байгаа аж.

Энэ сарын 3-ны байдлаар 2000 орчим дүрвэгч “Эр-Рукбан” лагераас явжээ. Түүнчлэн дайчдаас чөлөөлөгдсөн хот Шахтаг сэргээн босгох ажил эхэлсэн байна. ОХУ болон Сирийн цэргийнхэн өнгөрсөн долоо хоногийн эхээр Голаны өндөрлөгийн ойролцоох Эль-Кунейтра мужид цэргийн сургуулилт хийсэн билээ. Тус хотыг саяхан хэт даврагчдаас чөлөөлжээ. Гэвч Сирид буун дуу гарч, энгийн иргэд амиа алдсаар байгаа юм. Өнгөрсөн амралтын өдрүүдэд л гэхэд зургаан хүн амиа алдсан талаар НҮБ мэдээлжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top