Өвөрхангай аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны “Бүтээлч Өвөрхангай-2020” хөтөлбөрт соёл урлагийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлж, соёлын үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор Арвайхээр хотод кино театр шинээр байгуулах тухай зорилт тусгасан. Энэхүү зорилтын хэрэгжилтийг хангаж “Орхон” кино театрыг Хүүхдийн ордонд байгуулан өнөөдөр /2019.05.30/ ашиглалтад орууллаа.
Дуу, дүрсний өндөр чанартай, сүүлийн үеийн техник, тоног төхөөрөмжийг нэвтрүүлсэн, 180 хүний суудалтай тус кино театрыг байгуулахад орон нутгийн төсвөөс 300.0 сая төгрөгийн санхүүжилтийг зарцуулсан байна. Өвөрхангайчууд Улаанбаатар хотод нээлтээ хийж буй гадаад, дотоодын шилдэг кинонуудыг оюуны өмчийн хамгаалалттайгаар нийслэлчүүдтэй нэгэн зэрэг үзэх боломж бүрдэж байна.
Сэтгэгдэл ( 0 )