Өвөрхангай аймаг дахь Цагдаагийн газрын түүхт 80 жилийн ой, "Аюулгүй иргэн-Амар тайван Өвөрхангай" хөтөлбөрийн хүрээнд аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, аймгийн Улаан загалмайн хороотой хамтран сургуулийн өмнөх насны хүүхдийг зам тээврийн осол хэргээс урьдчилан сэргийлэх, тэдэнд замын хөдөлгөөнд оролцох дадал хэвшлийг багаас нь зөв хэвшүүлэх, эцэг эхийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор замын хөдөлгөөний "Цагаан толгой-2019" тэмцээнийг амжилттай зохион байгуулав.
Тэмцээнд найман багийн 96 тамирчид хурд хүч, авъяас самбаа, оюун мэдлэгээ сорин өрсөлдсөнөөс "Тэргүүн" байрыг Арвайхээр сумын III цэцэрлэгийн "Зохицуулагч" баг "Дэд" байрыг Арвайхээр сумын IX цэцэрлэгийн "Соёмбо" баг, "Гутгаар" байрыг Арвайхээр сумын V цэцэрлэгийн "Уулзвар" баг, тамирчид шалгарч, цом, өргөмжлөл, мөнгөн шагнал, дурсгалын зүйлээр шагнагдав. Мөн "Уран зохицуулагч"-аар Арвайхээр сумын VII цэцэрлэгийн Л.Долгормаа шалгарч өргөмжлөл, дурсгалын зүйлээр шагнагдав.
Энэхүү тэмцээний үр дүнд бага насны хүүхдүүд бие биенээсээ суралцаж, замын хөдөлгөөний хууль, дүрмийн мэдлэгээ дээшлүүлсэн ач холбогдолтой тэмцээн болж өндөрлөв.
Сэтгэгдэл ( 0 )