АНУ-ын төрийн далбаа хагас бөхийлөө

Автор | Zindaa.mn
2019 оны 06 сарын 03

АНУ-ын Виржиниа-Бич хотод уржигдар нэгэн этгээд гал нээсний улмаас 12 хүн амиа алдаж, дөрвөн хүн шархаджээ. Шархадсан хүмүүсийн гурвынх нь биеийн байдал хүнд байгаа гэнэ. Амиа алдсан хүмүүсийн дурсгалыг хүндэтгэн АНУ өчигдрөөс эхлэн төрийн далбаагаа хагас бөхийлгөлөө. Ерөнхийлөгч Доналд Трампын шийдвэрийн дагуу Цагаан ордон, засаг захиргааны байр, цэргийн бааз болон гадаадын орнууд дахь дипломат төлөөлөгчийн газрууд төрийн далбаагаа энэ сарын 4-ний өдрийг хүртэл хагас бөхийлгөх аж.

“Wall Street Journal”-д мэдээлснээр 40 настай Деуэйн Крэддок гэх хүн гал нээжээ. Тэрээр сүүлийн 15 жил хотын инженерээр ажилласан нэгэн гэнэ. Буудалцааны үеэр өөрөө амиа алдсан түүний гэрээс зэвсэг олджээ. Тэр хэд хоногийн өмнө их хэмжээний галт зэвсэг худалдаж авсан нь тогтоогдсон байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top