ӨВӨРХАНГАЙ: Төвлөрлийг бууруулах хэлэлцүүлэг зохион байгуулав

Автор | Zindaa.mn
2019 оны 06 сарын 04

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо, УИХ-ын Тамгын газраас Өвөрхангай аймгийн ИТХ-тай хамтран "Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийг боловсронгүй болгох нь" сэдэвт бүсчилсэн хэлэлцүүлгийг өнөөдөр /2019.06.04/ Арвайхээр хотноо зохион байгууллаа. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль /МУЗЗНДНТУТХ/-ийг 1992 онд анх баталснаас хойш нийт 19 удаа өөрчлөлт оруулсан байна. Гэвч энэ удаа дахин өөрчлөлт оруулж боловсронгүй болгох шаардлагатай хэмээн үзэж байгаа бөгөөд төвлөрлийг бууруулах, орон нутгийн бие даасан байдлыг нэмэгдүүлэхэд гол зорилго оршиж байгаа юм.

“Төсөв, чиг үүрэг, боловсон хүчин, байгаль орчин - ашигт малтмалын чиглэлээр эрх зүйн орчны төвлөрлийг хэрхэн багасгах вэ гэдэгт гол анхаарлаа хандуулж ажиллаж байгаа.  Энэ дөрвийг багасгах суурь хууль нь МУЗЗНДНТУТХ юм” хэмээн УИХ-ын гишүүн, “Төвлөрлийг сааруулах, хууль эрхзүйн орчныг судалж санал дүгнэлт гаргах ажлын хэсэг”-ийн ахлагч  Д.Тогтохсүрэн хэллээ. 

Энэ удаагийн хэлэлцүүлэгт Архангай, Баянхонгор, Өвөрхангай аймгийн нутгийн өөрийн удирдлага, нутгийн захиргааны бүх шатны байгууллагын төлөөлөл болон албаны бусад хүмүүс оролцсон бөгөөд баг, сум, аймгийн Засаг дарга нарын томилгоотой холбоотой саналыг ихэвчлэн дурдаж байв.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top