ӨВӨРХАНГАЙ: “Миний ирээдүй-Миний үйлдлээс” уралдааны шилдгүүдийг шагнав

Автор | Zindaa.mn
2019 оны 06 сарын 04

Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн ойлголт, хор уршиг, үр дагаварын талаар хүүхдүүдийн дуу хоолойг сонсох, оролцоог хангах, хүүхдүүдийн бүтээлээр дамжуулан иргэд, олон нийтийг энэ төрлийн гэмт хэрэг, зөрчилд өртөж, холбогдохоос урьдчилан сэргийлэх зорилгоор Өвөрхангай аймагт жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг гар зураг, эссэ бичлэг, шүлгийн уралдаан дөрөв дэхь жилдээ  амжилттай боллоо.

Энэ жил Өвөрхангай аймаг дахь Цагдаагийн газрын түүхт 80 жилийн ойн хүрээнд “Уураа тэвчих нэг хором-Ухаалаг амьдралын зам” сэдвийн дор удирдамжийн дагуу 2018 оны  гуравдугаар сарын 26-ны өдрөөс тавдугаар сарын 10-ны өдрийг хүртэл хугацаанд зохион байгуулж дүнгээ гаргалаа. 

Уралдаанд Өвөрхангай аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй ерөнхий боловсролын 16 сургуулийн 116 бүлгийн 1314 хүүхэд бүтээлээ ирүүлсэн байна. Дөрөв дэхь жилдээ зохион байгуулагдаж буй уралдаанд сурагчдын хамрагдалт өмнөх оноос хоёр дахин өссөн байна. Хархорин сумын ерөнхий боловсролын II сургуулиас 19 бүлгийн 297 сурагчийг хамруулсан тул “Хамгийн санаачлагатай-Сургууль”-аар ангиараа эссэ бичсэн Арвайхээр сумын Ерөнхий боловсролын I дүгээр сургуулийн 7г ангийг “Хамгийн идэвхитэй-Анги”-аар шалгаруулав. Уралдаанд шалгарсан шилдэг сурагчдын шагналыг Эх үрсийн баярын өдөр гардуулан өглөө.

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top