Эх үрсийн баярын өдрийг тохиолдуулан Гурвантэс сумын ИТХ, ЗДТГ-аас сумынхаа одонтой ээжүүдийн чуулганыг зохион байгууллаа. Чуулганд 370 гаруй одонтой ээж оролцлоо. Хүндэт ээжүүдээс хамгийн өндөр настан нь өдгөө 91 насыг зооглосон Г.Өлзийбат гуай байсан бол хамгийн залуу ээжээр 27 настай нь С.Цэвэгмэд, хамгийн олон ихэр хүүхэд төрүүлсэн ээж Б.Цэвэлсүрэн, хамгийн олон хүүхэд төрүүлж өсгөсөн ээжээр Б.Үдвэл гуай байв.
Одонтой ээжүүдийн чуулганы үеэр 2019 онд шинээр алдарт эхийн одонг 16 ээжид олголоо. Чуулганд хүрэлцэн ирсэн ээжүүдээс олон жил ажилласан хөдөлмөр гавьяагаа үнэлүүлж Хөдөлмөрийн тэргүүний ажилтан, Аймгийн засаг даргын жуух, Ахмадын алдар, Хөдөлмөрч ээж, Сумын ИТХ-ын Хүндэт өргөмжлөл, Сумын ЗДТГ-ын өргөмжлөлөөр шагнагдлаа.
Сэтгэгдэл ( 0 )