Д.Эрдэнэбат: Улс төрийн захиалгаар шийдвэр гаргадаг Цэц оршин тогтнох ёсгүй

Автор | Zindaa.mn
2019 оны 06 сарын 06

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг томилох, чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцэж байна. УИХ-аас нэр дэвшүүлж томилсон Б.Ганзоригийн бүрэн эрхийн хугацааг дуусгавар болсон тул цэцийн гишүүнд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын тэргүүн дэд дарга Г.Баясгаланг томилохоор нэр дэвшүүлсэн юм. 

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ дахь АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат “Нэр дэвшигчийг дэмжиж байна. Гэхдээ сүүлийн үед Үндсэн хуулийн Цэц улс төрийн захиалгаар шийдвэр гаргадаг болсон. Тиймээс Цэцэд итгэх итгэл алдарч байгаа. УИХ-ын нөхөн сонгуультай холбоотой шийдвэр үүнийг баталж байгаа. Ийм Цэц оршин тогтнох ёсгүй. Үндсэн хуулийн Цэцийн тухай хууль гэж бий. Цэцийг хугацаанаас нь өмнө огцруулах шаардлагатай. Ээлжит болон нөхөн сонгуулийнхаа ялгааг мэддэггүй Цэцээр яах юм бэ” хэмээн асуув.

Үүнд УИХ-ын дарга Г.Занданшатар 2015 онд баталсан сонгуулийн хуулиар ээлжит бус сонгуулийг ээлжит сонгуулийн журмаар явуулахаар хуульчилсан болохыг тайлбарласан бол Ш.Раднаасэд гишүүн “цэцийн гишүүнийг эргүүлэн татах хуулийн зохицуулалт бий. Хууль зөрчсөн гишүүнийг эргүүлэн татах саналыг анх илгээсэн газар нь гаргах ёстой. Цэц очсон өргөдөл дардаг асуудал үүсээд байгаа. Чимээгүй дардаг. Цэц ирсэн маргаан болгоныг хэлэлцдэг байх ёстой. Цэцийн гишүүн бол дархлагдсан хүн биш. Хуулийн хариуцлага ярих асуудал бий шүү. Дээр нь хөх тэнгэр байгаа гэж бодож байгаа бол том эндүүрэл шүү” хэмээн хариуллаа.

Чуулган үргэлжилж байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ИРГЭН (202.126.89.2) 2019 оны 06 сарын 06

ХАЛЗАН бухандай ЧИ ӨӨРӨӨ Л хичээ...

0  |  0
Top