Л.Оюун-Эрдэнэ: Нүд рүү харж байгаад улайхгүй худлаа ярьдаг хүмүүс улс төрөөс зайлаасай

Автор | Zindaa.mn
2019 оны 06 сарын 06

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг томилох, чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцэж байна. УИХ-аас нэр дэвшүүлж томилсон Б.Ганзоригийн бүрэн эрхийн хугацааг дуусгавар болсон тул цэцийн гишүүнд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын тэргүүн дэд дарга Г.Баясгаланг томилохоор нэр дэвшүүлсэн юм. 

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ дахь АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат “Нэр дэвшигчийг дэмжиж байна. Гэхдээ сүүлийн үед Үндсэн хуулийн Цэц улс төрийн захиалгаар шийдвэр гаргадаг болсон. Тиймээс Цэцэд итгэх итгэл алдарч байгаа. УИХ-ын нөхөн сонгуультай холбоотой шийдвэр үүнийг баталж байгаа. Ийм Цэц оршин тогтнох ёсгүй. Үндсэн хуулийн Цэцийн тухай хууль гэж бий. Цэцийг хугацаанаас нь өмнө огцруулах шаардлагатай. Ээлжит болон нөхөн сонгуулийнхаа ялгааг мэддэггүй Цэцээр яах юм бэ” хэмээн байр сууриа илэрхийлэв.

Үүнд УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ “Хүний нүд рүү харж байгаад улайхгүй худлаа ярьдаг хүмүүс улс төрөөс хурдан зайлаасай гэж бодох юм. Эрдэнэбат гишүүн “Эрдэнэт”-ийн 49 хувийн асуудлаар хурдан шалгуулчих. Ийм хүмүүс Монголын төрийн босгоор давахгүй байх талаар сонгогчид анхаараасай. Үндсэн хуулийн цэцэд нэр дэвшиж буй Г.Баясгалан даргад амжилт хүсье. Тантай хамтарч ажиллах нэр төрийн хэрэг байлаа” гэж хариу барив.

Мөн УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ “Цэц улс төрийн захиалгатай шийдвэр гаргадаг гээд байна. Үүнийг хэн хийсэн юм. Энд сууж байгаа намын удирдлагууд хийсэн. Сүүлийн үеийн томилгоонууд янз бүрийн хүнийг Цэцийн гишүүнээр оруулж суулгасан. Өнөөдөр нэр дэвшиж байгаа Г.Баясгалан шиг мэргэшсэн ёс зүй, ёс суртахууны шаардлага хангахаар хүмүүсийг сонгож чадах юм бол Цэц гэдэг байгууллагаас манлайлал гарч чадна” гэлээ.

Түүнчлэн УИХ-ын гишүүн О.Баасанхүү “Хуульч хүн Цэцэд очиж байгаад баяртай байна. Цэц бол иргэний гаргасан өргөдөл үндэслэлтэй байвал маргаан үүсгэнэ. Харамсалтай нь цэцийн гишүүд томилсон хүмүүсийнхээ үгийг сонсдог болчихож. Тиймээс Г.Баясгалан очсон газраа сайн ажиллаарай” хэмээн байр сууриа илэрхийллээ.

Чуулган үргэлжилж байна.

Сэтгэгдэл ( 12 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Suvd(69.243.146.243) 2019 оны 06 сарын 08

Oyun-Erdene-d itgene.Halzan ovgon Erdenebat guai chi zailaa.Sain humuus Burhani orond odood bh um,tednii orond iim muu hun odvol ch baga ch bolov agaar tsevershine.

0  |  0
MGL irgen(202.179.25.103) 2019 оны 06 сарын 07

Undsen huuliin tsetsiig humuuseer bish komputeroor orluulbal hamaagui shudarga boloh bailguidee.

0  |  0
matilda(156.0.214.18) 2019 оны 06 сарын 07

Та зээл авах шаардлагатай, гэхдээ танаас асууж буй банк, санхүүгийн байгууллагаас татгалздаг таны сарын орлого, хэт их хүүгийн түвшинд тохиромжгүй нөхцөл байдал. Та зээл авахыг хүсч байна   Таны хэрэгцээг дэмжих. Ямар ч асуудал байхгүй. Санхүүгийн ямар ч нөхцөл байдалд би танд зээл олгож байна Зээл, Худалдааны зээл, Олон улсын зээл, Хувийн зээл, Онцгой Зээл, Боловсролын Зээл зэрэг олон компаниудад зээл олгодог. Чи үнэхээр хэрэгтэй байна Холбогдох Имэйл: matildalecoustre@gmail.com whatsapp: 0022 995 414 913

1  |  0
Gant barimt durdiya (115.171.245.75) 2019 оны 06 сарын 07

Oyun-Erdene ee chi henees ch dutahgui nur,nudruu harj baigaad hudlaa heldeg bizdee! Shunehen gants barimt gevel Hurelsuheer toosoo govuulchiheed ichihgui hoolnii hordlogo holdoo orchihloo geed setguulchiin nuureed golon golon harj baigaad helee bizdee. Unen sh dee. Setguulch bichihdee ” hudlaa yarij baigaa ni nuur nuden deer ni ilt harts ni togtohgui golognuud harj” baisan gej bichsen bolohoos ”nudee aniad” helsen gej bicheegui shuu

2  |  0

2  |  1
Gant barimt durdiya (115.171.245.75) 2019 оны 06 сарын 06

Oyun-Erdene ee chi henees ch dutahgui nur,nudruu harj baigaad hudlaa heldeg bizdee! Shunehen gants barimt gevel Hurelsuheer toosoo govuulchiheed ichihgui hoolnii hordlogo holdoo orchihloo geed setguulchiin nuureed golon golon harj baigaad helee bizdee. Unen sh dee. Setguulch bichihdee ” hudlaa yarij baigaa ni nuur nuden deer ni ilt harts ni togtohgui golognuud harj” baisan gej bichsen bolohoos ”nudee aniad” helsen gej bicheegui shuu

0  |  0
busdiig shuumjleh (115.171.245.75) 2019 оны 06 сарын 08

Ichihgui nuureed harj suuj baigaad hudlaa yaridag,bur gutegdeg hun bol chi ooroo monoos mon.Busdiig heleltengui ee. Oyun-Erdene ee chi end tendees dutuu hagas medee sonsongoo l tsahimaar niited taraaj hoosruulchiheed ter hooson deer nshouddag bizdee. Ter taraasan bugd ni unen,undesleltei baigaagui shuu !!!Nuureed harj baigaad gutgegchdiin zagalmailsan zaluu etseg gej chamaig orgomjilson ch boloh.Hun heleh yaahav ooroo l hichee

3  |  0
zochin(66.181.161.54) 2019 оны 06 сарын 06

hen sain hudlaa yrj popoch chaddag n hojdog niigem bolson shuu mongol ulsad

0  |  0
Top