Говь-Алтайн Засаг даргаар В.Рэнцэндоржийг томилохоор шийдвэрлэжээ

Автор | Zindaa.mn
2019 оны 06 сарын 07

МАН-ын Хяналтын хорооноос Аймгийн Засаг дарга С.Гансэлэмийг намын байгууллагынхаа дотоод эв нэгдлийг хангаж чадаагүй, идэвх санаачилга гаргаагүй гэх үндэслэлээр “намаас гарсанд тооцох” шийтгэл хүлээлгэсэн.  Энэ талаар МАН-ын Хяналтын ерөнхий хорооны дарга Д.Батбаатартай  “Хариуцлага алдсан гишүүддээ улс төрийн дэмжлэг үзүүлэхгүй. Иймээс Говь-Алтай аймгийн Засаг даргыг албан тушаалаас нь чөлөөлөх тухай асуудал яригдаж таарна” гэж байв.

МАН-ын Хяналтын хорооны шийдвэртэй холбоотойгоор Аймгийн Засаг дарга С.Гансэлэмийг аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн ээлжит бус VII хуралдаанаар огцруулах шийдвэр гаргасан байна. Уг шийдвэрийг Ерөнхий  сайд баталгаажуулжээ. Иймд шинэ Засаг даргыг томилох асуудлыг ИТХ хэлэлцэж, Говь-Алтай аймгийн МАН-ын хорооны дарга В.Рэнцэндоржийг Засаг даргад нэр дэвшүүлжээ. Түүний нэрийг ИТХ-аас Ерөнхий сайдад өргөн мэдүүлэхээр болсон байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
jagaa(66.181.161.37) 2019 оны 06 сарын 10

zuv baina aa

0  |  0
Top