Өвөрхангай аймгийн Засаг даргын захирамжаар Арвайхээр сумын Цэцэрлэг, бага сургуулийн цогцолборын бүтэц хэв шинжийг өөрчлөн ерөнхий боловсролын “Тэмүүлэл” сургуулийг байгуулахаар шийдвэрлэсэн байна. Шинээр байгуулагдаж буй “Тэмүүлэл” сургууль нь гадаад хэл, математикийн гүнзгийрүүлсэн, урлагийн төрөлжсөн сургалттай хичээллэх бөгөөд 2019-2020 оны хичээлийн жилд 1-5 дугаар ангид, 2020 оны нэгдүгээр сараас дунд, ахлах ангидаа тус тус элсэлт авах юм.
Тус сургуульд суралцах сонирхолтой 1-5 дугаар ангийн сурагчдын бүртгэлийг өнөөдөр эхлэн энэ сарын 13, 14-ний өдөр зохион байгуулж, элсэлтийн шалгалтыг зургаадугаар сарын 15-ны 10:00 цагт Цэцэрлэг, бага сургуулийн цогцолборт тус тус зохион байгуулах юм.
Сэтгэгдэл ( 0 )