ЧУУЛГАН: Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуульд өөрчлөлт орууллаа

Автор | Zindaa.mn
2019 оны 06 сарын 13

Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг УИХ хүлээж авсантай холбогдуулан Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын чуулганы өнөөдрийн /2019.06.13/ нэгдсэн хуралдаанаар хэлэлцэв.

2019.05.09-ний өдөр баталсан Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 3.1.7 дахь заалтыг “УИХ-ын улс төрийн шийдвэрийг хэрэгжүүлэх зорилгоор Засгийн газраас гаргасан шийдвэр”, тайлбарыг “улс төрийн шийдвэрийг хэрэгжүүлэх зорилгоор гэдэгт Монгол Улсын Үндсэн хуулийн Хоринтавдугаар зүйлд заасан “онцгой бүрэн эрхийнхээ хүрээнд УИХ-аас гаргасан төрийн гадаад, дотоод бодлогыг тодорхойлсон шийдвэрийг хэрэгжүүлэх зорилгоор УИХ-ын тухайн шийдвэрээс салгаж болохгүй Засгийн газрын шийдвэрийг ойлгоно” гэжээ. Иймд Хууль зүйн байнгын хорооноос Үндсэн хуулийн 25 дугаар зүйлийн хүрээнд хувьж оруулж ирсэн болохыг УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил хэлэлцүүлгийн үеэр тайлбарлаж байлаа.

Ингээд санал хураалт явуулахад Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын гишүүдийн 65.3 хувь нь дэмжиж, хуулийн төсөл батлагдсан юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top