“Авлигатай тэмцэх газрын зохион байгуулалтын бүтэц, орон тоо, албан хаагчийн албан тушаалын цалингийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай” УИХ-ын тогтоолын төслийг батлав. Хэлэлцүүлгийн үеэр гишүүдийн зүгээс нийгэмд хүлээлт үүсгээд байгаа Хөгжлийн банк, Оюутолгой, “Эрдэнэт” үйлдвэрийн 51 хувьтай холбоотой томоохон хэргүүдийг шийдвэрлэсэн эсэхийг тодрууллаа.
АТГ-ын дарга З.Дашдаваа “Нийгэмд хүлээлт үүсгээд байгаа томоохон хэргүүд дээр тус байгууллагын албан тушаалтнууд ажил, амралтын өдөргүй уртасгасан цагаар ажиллаж байна. Оюутолгойтой холбоотой болон бусад хэргүүдийг энэ сардаа багтаан шалгаж дуусаад, шүүхэд шилжүүлнэ гэж байлаа. Мөн аливаа хэргийг их, бага гэхгүйгээр хуулиар харьяалуулсан асуудлыг шийдвэрлэхээр ажиллаж байгаа. Багш нарын асуудлаар АТГ-аас Нийслэлийн боловсролын газар, салбарын яамтай хамтран ажиллаж байгаа. Цэцэрлэг, сургуулийн засвар үйлчилгээтэй холбоотой мөнгө төгрөг, нийллэг зугаалга гэсэн бусад асуудлаар иргэдээс ирүүлсэн мэдээлэл, гомдлыг нэгтгэж харьяа байгууллагуудад шилжүүлж, холбогдох хууль, тогтоомжийн хүрээнд ажиллаж, нэгдсэн журмаар эцэг, эхчүүдэд хариулт өгүүлэх чиглэл өгсөн” гэв.
Сэтгэгдэл ( 11 )
Хөрөнгө хураахгүй бол авилгалын газар байгаад хэрэггүй
Жүжиг л битгий байгаасай. Хууль нь РИО ТИНТОГИЙН талд үйлчилгээ хэрэг алгаа.
Барих хорих шалгах шүүхэд шилжүүлэх нь яахав ээ гол нь хариуцлага хүлээлгэх нь л гол нь шүү дээ харж л байя энэ муусайн луйварчид хөрөнгөө хураалгаж шоронд шомбойвол шудрага ёс тогтох нь тэр дээ
Шүүхэд шилжүүлээд хэрэгсэхгүй болгох
Шүүхэд шилжүүлээд хэрэгсэхгүй болгох
Шүүхэд шилжүүлээд хэрэгсэхгүй болгох
Шүүхэд шилжүүлээд хэрэгсэхгүй болгох
Тийм шүү бүгдиин хөрөнгийг хураан авч улсынхаа орлого болгох хэрэгтэй дамжуулж арга мэхээ хийсээр байгаа шүү хамааралтай бүх садан төрлийн хүмүүсийг нь судлах хэрэгтэй байна
Бүгд харна. Иймд үнэн ил тод.шилэн байг.
одоо шудрга шидхийгл харя бид бүгдыг мэдэхгүй ч гадралж байгаа шүү харя
САНЖИЙН БАЯР, ЦАХИАГИЙН ЭЛБЭГДОРЖ, САНГАЖАВЫН БАЯРЦОГТ НАРЫН ХӨРӨНГИЙГ ХУРААЖ, БҮХ НАСААР НЬ ШОРОНД ХАТААХ ХЭРЭГТЭЙ. ТЭГЭЖ ЧАДААГҮЙ АТГ, болон УЕП, БУСАД ХУУЛЬ ШҮҮХИЙНХЭН ТЭДЭНТЭЙ ”ХАМ ХЭРЭГТЭН” БАЙХ МАГАДЛАЛТАЙ...