Монгол Улс, БНХАУ-тай дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой, Бүтээн байгуулалт, иргэн төвтэй төрийн үйлчилгээний жилийн хүрээнд Дундговь аймаг, Өвөр Монголын өөртөө засах орны Баяннуур аймгийн бизнес эрхлэгчдийн хамтарсан зөвлөгөөн, үзэсгэлэн худалдаа энэ сарын 12, 13-ны өдрүүдэд боллоо. ӨМӨЗО-ны Баяннуур аймгийн жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн төлөөллийг урьж харилцан туршлага солилцох, мэдээлэл түгээх, үйлдвэрлэл эрхлэгчдийн бодит орлого, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх замаар эдийн засагт жижиг, дунд үйлдвэрийн эзлэх байр суурийг бэхжүүлэх, хөгжүүлэх чиглэлээр санал бодлоо солилцож, харилцан сан, түншлэл бий болгох нь зорилгоор дээрх арга хэмжээг зохион байгуулжээ.
Дундговь аймгийн аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2018 оны арванхоёрдугаар сарын байдлаар 9330.0 сая төгрөг болж өнгөрсөн оны мөн үеэс 15.2 хувиар өссөн бол 2019 оны эхний гурван сарын байдлаар 1894.4 сая төгрөг болж өнгөрсөн оны мөн үеэс 6.8 хувиар өсөлттэй гарчээ. Энэхүү байдлыг тогтвортойгоор хадгалахын тулд үйлдвэрлэлийг шинээр бий болгох, өргөжүүлэхэд анхаарал хандуулж энэхүү арга хэмжээг зохион байгуулсан байна. Хоёр аймгийн үйлдвэрлэсэн, нэмүү өртөг шингэсэн бараа, бүтээгдэхүүнийг иргэд олон нийт, үйлдвэрлэл эрхлэгчдэдээ таниулах, цаашид хамтран ажиллах, бизнесээ өргөжүүлэх, нэр хүндээ өсгөх, ажлын байрыг хадгалан, ашиг орлогоо нэмэгдүүлж, улс, орны хөгжилд өөрийн гэсэн хувь нэмрээ оруулах өндөр ач холбогдолтой бизнес эрхлэгчдийн хамтарсан зөвлөгөөн, үзэсгэлэн худалдаа болж өндөрлөлөө.
Сэтгэгдэл ( 0 )