Трампын тухай таны мэдэхгүй баримтууд

Автор | Zindaa.mn
2019 оны 06 сарын 14

АНУ-ын 45 дахь Ерөнхийлөгч Доналд Трампын төрсөн өдөр өнөөдөр тохиож байна. Одоогоос 73 жилийн өмнө АНУ-ын Нью-Йорк хотод төрсөн тэрээр үл хөдлөх хөрөнгийн магнат, телевизийн зүтгэлтэн, улсын Ерөнхийлөгч хүртлээ дэвшсэн баялаг түүхийн эзэн. Улс төрийн огцом шийдвэрүүд, этгээд үг хэллэг, байгаа байдал зэргээрээ өнөө цагийн содон дүр болсон Доналд Трампын талаар сонирхолтой баримтуудыг та бүхэнд хүргэж байна.


АНУ-ын Нью-Йорк хотод байх “Трамп Цамхаг” хэдийгээр 58 давхар ч Доналд Трамп олон нийтэд 66-68 давхарт амьдардаг гэж маргасаар байдаг.


Доналд Трамп 2012 онд “Ертөнцийн мисс” тэмцээний дүрэмд хүйсээ солиулсан трансжендер эмэгтэйчүүдийг оруулахаар өөрчилж байв.


АНУ-ын тэрбумтнууд дундаас Доналд Трамп хамгийн харамч нь аж. АНУ-ын олон нийтийн байгууллагын судалгаагаар тэрээр олсон 100 ам.доллар болгоныхоо ердөө таван центийг л буяны үйлсэд зарцуулдаг ажээ.


Доналд Трамп өдөрт хоёр удаа өөрөөрөө бахархах цаг гаргадаг байна. Тухайлбал 20-25 хуудас зөвхөн өөрийг нь магтсан нийтлэл, мэдээллүүд, хүчтэй харагдуулдаг сайн чанарын гэрэл зургууд, өөрийг нь магтаж урам өгөх 7-10 хүнтэй уулздаг аж. Цагаан ордны 10 ажилтанд дээрх бүх материалыг цуглуулж нэгдсэн сан үүсгэхийг даалгасан байна.


АНУ-ын тэрбумтнууд дундаас зохиолчтой хуулийн маргаан үүсгэсэн анхны хүн нь Доналд Трамп. Тэрээр өөрийнх нь тухай таагүй мэдээлэл түгээж, “Угтаа тэрбумтан биш” гэж намтарчилсан номондоо дурдсан Тимоти Обрайныг шүүхэд өгч, таван тэрбум ам.доллар нэхэмжилж байв.


Бүгд найрамдах намаас АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Доналд Трамп 2001-2009 оны хооронд Ардчилсан намын гишүүн байлаа. Улс төрийн судлаачдын боловсруулсан тайлан мэдээнд дурдсанаар Доналд Трамп 1980-аад оноос хойш улс төрийн үзэл баримтлалаа таван удаа сольжээ.


Орчин үеийн шилдэг кинонуудын нэг “Ирээдүй рүү буцсан нь” киноны Бифф Таннены дүрийг Доналд Трампаас сэдэвлэсэн гэж кино зохиолч Боб Гейл нэгэнтээ мэдэгдсэн нь бий.


Хэрэв аавынхаа зөвлөгөөг дагаж компанид нь хөрөнгө оруулсан бол өдгөө түүний хөрөнгө 5-10 дахин их байх байсан гэж АНУ-ын Хөрөнгө оруулалтын сангийн судалгаанд дурджээ.


Улс төрийн хувьд туйлийн тогтворгүй үзэл баримтлалтай гэгддэг Доналд Трамп “Шинэтгэлийн нам”-аас АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөөр нэр дэшиж байв. Тэрээр Дэд Ерөнхийлөгчид нэрт хөтлөгч Опра Уинфриг нэр дэвшүүлж, албан захидал хүргэж байжээ.


Доналд Трампын “Трамп Стейкхаус” стейкний үйлчилгээ үзүүлдэг компанийг АНУ-ын худалдааны тухай журмын 51 дэх заалтыг зөрчсөн гэх үндэслэлээр 2015 онд үйл ажиллагааг нь зогсоож байжээ.


Ардчилсан намаас 1988 оны АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр өргөдлөө өгч байв. Тухайн үед Дэд Ерөнхийлөгчийн төлөө хожимоо Ерөнхийлөгч болсон Жорж Х.В.Бушийг өрсөлдөхийг урьж байлаа. Гэвч тэрээр өөрөө энэ саналаас нь татгалзсан юм.


Доналд Трамп шатнаас айх эмгэгтэй. Тэрээр хүүхэд байхдаа л шатнаас айдаг байжээ.


Тэрээр 1989, 1990 онд “Тур де Трамп” нэртэй дугуйн олон өдрийн уралдааныг хоёр ч удаа зохион байгуулсан юм.


Доналд Трамп хэзээ ч бэлэн мөнгөний машинаар үйлчлүүлж байгаагүй.


АНУ-ын Виржиниа мужид байх Трампын мэдлийн гольфийн талбайд АНУ-ын Иргэний дайны дурсгалд зориулсан хүндэтгэлийн пайз бий. Уг пайзанд “Цусан гол” гэж бичсэн байх агаад угтаа түүний гольфийн талбайд ямар нэгэн тулаан огт болж байгаагүйг түүхчид баталдаг.



Америкийн сэтгэц судлалын холбооноос сэтгэл хөдлөлийн хурц эмгэгтэй гэж тодорхойлсон нь бий. Үүгээрээ Нацистын Германы удирдагч Адольф Гитлертэй адилхан.


Доналд Трамп “Есдүгээр сарын 11-ний халдлага”-ын дараа тухайн цаг үеийн эрх баригчдыг эрс шүүмжилсэн “Бид хүртэх ёстойгоо хүртлээ” гэх номоо хэвлэлтээс гаргаж байлаа.


Зартай алан хядагч Осама Бин Ладены үеэл “Трамп Цамхаг”-т 1986 онд буудаллаж байсан баримт бий. Мөнгөний шилжүүлгийг Осама Бин Ладены хувийн данснаас хийсэн байжээ.


АНУ-ын Иргэний бүртгэлийн товчооны олж тогтоосноор Доналдын гэр бүлийн овог Трамп бус Дрампф байсныг олж тогтоожээ.


“Есдүгээр сарын 11-ний халдлага”-ын дараа АНУ-ын нэртэй гурван архитектортай ярьж өөрийнх нь барьж, худалдан авсан барилгууд онгоцны мөргөлтийг хэр тэсэх, хэдий хэр хэмжээний хохирол учруулж болох талаар нэгдсэн судалгаа гаргахыг хүсэж байжээ.


АНУ-ын Нью-Йорк хотын Ерөнхий прокурор 2005 онд Доналд Трампын гэр бүлийн эзэмшдэг “Трамп” их сургууль оюутнуудын сургалтын тэтгэлгийн сангаас огт суралцдаггүй оюутнуудын нэр дээр хуурамч баримт бүрдүүлэн их хэмжээний мөнгө авсан гэж мэдэгдэж байв.


Бүгд найрамдах Доминикан улсын нэгэн өдөр тутмын сонин Трампын зургийг нийтлэхдээ жүжигчин Алек Болдуины элэглэлийнхээ үеэр авахуулсан зургийг андууран нийтэлж байсан баримт бий.


АНУ-ын Лос Анжелес хотод ЗХУ-ын удирдагч Михайль Горбачевыг дуурайдаг нэгэн хүнтэй 1988 онд Дональд Трамп бараг хагас цаг ярьж зогсон, их хүндэлдэг гэдгээ хэлж байжээ. Тухайн цаг үедээ жинхэнэ Горбачевтой уулзсан гэдэгт үнэхээр итгэсэн гэдэг.


АНУ-ын Ерөнхийлөгч Жеймс Полкоос хойш Цагаан ордонд гэрээн тэжээвэр амьтан оруулаагүй анхны Ерөнхийлөгч нь Доналд Трамп юм.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
bi(202.126.89.102) 2020 оны 04 сарын 03

mungutei , bolovsrolgui hooson tolgoi .yadahad sagsuu yum uuj esvel hereglesen uedee shiidver gargadag

0  |  2
Top