Сүхбаатар аймагт тарвага нутагшууллаа

Автор | Zindaa.mn
2019 оны 06 сарын 14

Сүхбаатар аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт тусгагдасны дагуу орон нутгийн төсвийн хөрөнгө, Байгаль хамгаалах нөхөн сэргээх арга хэмжээний санхүүжилтээр аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газраас зарим сумдад Монгол тарвага нутагшууллаа. Сүхбаатар аймгийн Мөнххаан, Түмэнцогт, Сүхбаатар, Эрдэнэцагаан, Дарьганга сумдад 100 толгой Монгол тарвага нутагшуулсан байна.

Аймгийн хэмжээнд өмнө нь 2011, 2012 онуудад Хэнтий аймгийн Норовлин, Батноров сумдын зааг нутгаас тарвага сэргээн нутагшуулж байсан бол энэ удаад Төв аймгийн нутаг Хустайн Байгалийн цогцолбор газраас дахин тарвага сэргээн нутагшуулах ажлыг зохион байгуулсан нь энэ юм.

 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
gana(66.181.191.126) 2019 оны 06 сарын 14

baganuurta bas iim ajil hiie baiz,hend handah ve

0  |  0
Top