ҮНДСЭН ХУУЛИАС гадна ЗЭЭЛИЙН асуудлыг хэлэлцэнэ

Автор | Zindaa.mn
2019 оны 06 сарын 17

УИХ-ын 2019 оны хаврын ээлжит чуулганы хэлэлцэх асуудлын дарааллаас харахад энэ долоо хоногт Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөл, түүнийг тойрсон хэлэлцүүлгүүд анхаарлын төвд байх нь. Мөн цаг үеийн шаардлагатай асуудлууд буюу хэд хэдэн зээлийн хэлэлцээрийн асуудлыг чуулганаар хэлэлцэхээр төлөвлөжээ.

УИХ-ын дарга чуулганы нэгдсэн хуралдааныг мягмар гаргаас эхлэн хуралдуулахаар зарласан бөгөөд Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт бол нийгмийн зөвшилцлийн гэрээ гэдгийг онцлоод “УИХ дахь цөөнхийн зөвлөлөөс төслийн үзэл баримтлалын талаар санал, дүгнэлтээ танилцуулах хүсэлт ирүүлснийг хүлээн авсан, түүнчлэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн байр суурь, үзэл бодлоо илэрхийлэх бололцоог хангах зорилгоор Үндсэн хуулийн хэлэлцүүлгийг мягмар гарагт хийнэ” гэсэн юм.

Чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлын дараалал:

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top