“Макс”-ын Д.Ганбаатар, Б.Билэгдэмбэрэл нар тусгай хамгаалалттай газар адуугаа оторлуулжээ

Автор | Zindaa.mn
2019 оны 06 сарын 17

Хөрөнгө мөнгөтэй, баян уяачдын малаа оторлуулж, бэлчээдэг газрыг нь төр тусгайлан бэлддэг болжээ. Тухайлбал Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын нутагт орших “Тосон хулстай” байгалийн нөөц газарт Монгол Улсын Тод манлай уяач Б.Билэгдэмбэрэл 1000 гаруй адуугаа, Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын нутагт орших “ Бусгастай хөндий” улсын Тусгай хамгаалалттай газарт “Макс” группийн захирал, Монгол Улсын Тод Манлай уяач Д.Ганбаатар 700 тооны адуугаа оторлуулсан байна. Дээрх уяачдад улсын тусгай хамгаалалттай газарт адуугаа оторлуулах эрхийг БОАЖЯ-ны эрх бүхий албан тушаалтнууд олгожээ. Тодруулбал, 2018 оны есдүгээр сарын 7-ны өдөр БОАЖЯ-ны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын дарга Ч.Батсансар "Тосон Хулстай" байгалийн нөөц газарт тод манлай уяач Б.Билэгдэмбэрэлийн адууг байгаль хамгаалагчийн хяналтын доор оторлуулах боломжтой гэх бичгийг  Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын Засаг дарга У.Ганхуягт явуулж байжээ.  БОАЖЯ-ны газрын даргын шийдвэрээр Б.Билэгдэмбэрэлийн 1000 гаруй адууг улсын Тусгай хамгаалалттай байгалийн нөөц газарт оторлуулсан байна.

Харин БОАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Цэнгэл нь  Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын нутагт орших Бургастайн хөндий улсын тусгай хамгаалалттай газарт олон тооны адуу оторлуулах чиглэлийг 2018 оны долдугаар сарын 5-ны өдрийн албан бичгээр  байгаль хамгаалагч Н.Энхболдод  хүргүүлж байжээ. Энэ албан бичгийн хүрээнд Тод манлай уяач Д.Ганбаатарын адууг Бургастайн хөндий улсын Тусгай хамгаалалттай газарт оторлуулсан байна.

Ингэж байгалийн нөөц болон улсын тусгай хамгаалалттай газарт БОАЖЯ-ны эрх бүхий өндөр албан тушаалтнуудын шийдвэрээр олон тооны адуу оторлуулсан аж. Уг нь улсын Тусгай хамгаалалттай газарт адуу, мал оруулах, бэлчээрлүүлэхийг хориглодог. Тухайлбал, “Тосон Хулстай” газрын нам уул, ухаа гүвээт тал хээр, хуурай хээрийн экосистемийг хадгалан хамгаалах, цагаан зээрийн тоо толгойг нэмэгдүүлэх, өсөн үржих таатай нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор 1998 онд УИХ-ын 28 дугаар тогтоолоор байгалийн нөөц газрын ангилалд хамааруулан улсын тусгай хамгаалалтад авч байжээ. Тусгай хамгаалалттай газар адуу, мал оруулах нь цагаан зээрийн бэлчээрийг талхлах, тус бүс газраас байгалийн ховор ан амьтад даачих нөхцөл болдог байна. Гэвч БОАЖЯ-ны холбогдох дарга нар дээрх шийдвэрийг гаргажээ.

Төрийн нарийн бичгийн дарга Ц.Цэнгэл нь Монгол Улсын манлай уяач юм. Тэрбээр ийнхүү уяач нөхөддөө улсын тусгай хамгаалалттай газрыг ашиглуулж, адуу малыг нь оторлуулах ажлыг зохион байгуулсан бололтой. Энэ талаар БОАЖЯ-аас тодруулахад, ийм шийдвэр, албан тоот хүргүүлээгүй гэх мэдээллийг өгсөн ч тус яамнаас тусгай хамгаалалттай газарт хүргүүлсэн дээрх албан бичгүүд бидэнд олдсон юм. Эрх мэдэл албан тушаалаа ашигласан, улсын тусгай хамгаалалттай газарт адуу оторлуулсан асуудлын мөрөөр хуулийн байгууллага ч шалгаж эхэлсэн мэдээлэл байна. Тухайлбал, цагдаагийн байгууллага Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын Засаг дарга У.Ганхуягийг  шалгаж эхэлсэн аж.

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(203.91.115.55) 2019 оны 10 сарын 04

Hotin gazriig avch hanchihaad odoo huduuni gazriig hashdag bolson bna

0  |  0
авираа(202.131.247.126) 2019 оны 10 сарын 03

өвсийг нь идээдл дууссан дараа жил иргээд ургана шүүдээ я

0  |  0
zaya(203.91.115.51) 2019 оны 10 сарын 03

ergeed urgachihdag obs muusain shig uhaad sendiicheef

0  |  0
Зочин(64.119.18.187) 2019 оны 10 сарын 03

Өвсийн нь монголын мал идэж л байга дээ намар хог болоод л хатаад алга болохоос нь өмнө

1  |  0
Aduuchin huu(66.181.161.112) 2019 оны 07 сарын 03

За яадын адуу ороол биз.

0  |  0
Ulzi(202.9.45.241) 2019 оны 07 сарын 03

Nutagiin soriig shilej nuudelj bdag iimerhuu tsagaach nuhduudiig nutgaasaa gargah heregtei aduu belcheer talahlahdaa goid mal

0  |  0
mal(66.181.161.1) 2019 оны 07 сарын 03

lalaruud

2  |  0
Top