Улсын төсвийн 49 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар хийгдэх Даланжаргалан Бор-Өндөр чиглэлийн хатуу хучилттай 50км автозамын ажил эхэлжээ. Тус замын гүйцэтгэгчээр “Билэгт зам” ХХК шалгарсан бөгөөд зураг төслийн дагуу улаан шугам хүлээн авах, цэгүүдээ тогтоох зэрэг ажлуудаа эхлүүлж байгаа юм.
Энэ оны хувьд улсын төсөвт 5 тэрбум төгрөг шийдвэрлэгдсэн тул газар шорооны ажлуудаа эхлүүлж, гурван гүүр, 86 ус зайлуулах хоолойг байгуулна. Харин ирэх онд хатуу хучилттай замаа тавих бөгөөд 2020 оны аравдугаар сарын 30-нд хүлээлгэн өгөхөөр гэрээ байгуулжээ.
Сэтгэгдэл ( 1 )
мак ын нүүрсийг зөөхийн тул зам тавих юм биздээ