Өмнөговь аймагт анх удаагаа Олон улсын хөтөлбөртэй зуслангийн ээлж нээлтээ хийлээ. ОХУ-ын Артек зуслантай хамтран ажиллах тал дээр аймгийн удирдлагууд газар дээр нь очиж туршлага судлан цаашид хамтран ажиллах тал дээр анхаарч Өмнөговь аймгаас хоёр багшийг мэргэжил дээшлүүлэх 21 хоногийн сургалтад суралцуулсан байна. Олон улсын хөтөлбөрийн хүрээнд ОХУ-ын Артек зуслангаас ирсэн багш нар эрүүл мэндийн сургалт, гэнэтийн аюул ослоос сэргийлэх тусламж үзүүлэх сургалт, эр зоригийн сургалт, Монгол талын хөтөлбөрт аялал жуулчлал, гар урлал, урлаг соёлын сургалтууд багтжээ.
Аймгийн шилдэг хүүхдүүдийн зардлыг Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчдөөс гаргажээ. Энэ удаагийн анхны Олон улсын хөтөлбөртэй ээлжид нийт 141 хүүхэд амарч байна.
Сэтгэгдэл ( 0 )