Говь-Алтай аймгийн Засаг даргаар В.Рэнцэндоржийг томилжээ

Автор | Zindaa.mn
2019 оны 06 сарын 20

Говь-Алтай аймгийн Засаг даргаар В.Рэнцэндоржийг томилох аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын шийдвэрийг Ерөнхий сайд батламжилсан байна. Шинээр томилогдсон Засаг дарга В.Рэнцэндорж ажлаа хүлээн авчээ.

МАН-ын Хяналтын хорооноос Говь-Алтай аймгийн Засаг даргаар ажиллаж байсан С.Гансэлэмийг намын байгууллагынхаа дотоод эв нэгдлийг хангаж чадаагүй, идэвх санаачилга гаргаагүй гэх үндэслэлээр “намаас гарсанд тооцох” шийтгэл хүлээлгэж,  дээрх шийдвэртэй холбоотойгоор Иргэдийн төлөөлөгчдийн ээлжит бус VII хуралдаанаар огцруулах шийдвэр гаргасан юм.  Иймд В.Рэнцэндоржийг Засаг даргаар томилж, үүрэгт ажлыг нь хүлээлцэхэд ИТХ-ын дарга Л.Батжаргал, Засаг дарга асан С.Гансэлэм, Засаг даргын орлогч Ж.Ганбат, Засаг даргын Тамгын газрын дарга Ч.Бат-Эрдэнэ,  аймгийн ИТХ-ын төлөөлөгчид оролцсон байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top