ДОРНОД: 2019 оны мөнгөний бодлогыг баримтлан ажиллана

Автор | Zindaa.mn
2019 оны 06 сарын 21

Дорнод аймаг дахь Монголбанкнаас Төрөөс мөнгөний бодлогын талаар 2019 онд баримтлах үндсэн чиглэлийг баримтлан ажиллахаар болжээ. Тухайлбал санхүүгийн салбарын тогтвортой байдлын хүрээнд санхүүгийн тайлагналын олон улсын стандарт, Базелийн цуврал стандартыг хэрэгжүүлэхээр болсон байна. Түүнчлэн нягтлан бодох бүртгэлийн багц материалыг дээрх шинэ стандартад нийцүүлэхээр болжээ.

Монголын санхүүгийн салбарт нийцүүлэх олон улсад мөрддөг хяналт шалгалт, зохистой харьцааны зарчмыг үндэслэхээр болжээ. Төрөөс мөнгөний бодлогын талаар баримтлах бодлого Монголбанкны бүх салбараар дамжин аймаг, орон нутагт хэрэгждэг юм. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top