Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ын дарга Д.Эрдэнэбилэг нарыг батлан даалтад гаргалаа.
Өчигдөр буюу зургаадугаар сарын 24-ний өдөр нийслэлийн прокуророос Д.Эрдэнэбилэгийг батлан даалтад гаргах саналыг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн шүүхэд хүргүүлжээ. Улмаар прокурорын саналыг шүүх хэлэлцэж түүнийг батлан даалтад гаргаж шийдвэрлэлээ. Ингэхдээ Д.Эрдэнэбилэгт хилийн хориг тавьж, нэр бүхий хүмүүстэй уулзахыг хязгаарласан байна.
Д.Эрдэнэбилэгийг "Эрдэнэт" үйлдвэрийн 49 хувийн худалдан авалттай холбоотой асуудлаар Авлигатай тэмцэх газар болон Эрүүгийн цагдаагийн газрын хамтарсан ажлын хэсэг шалгаж байгаа ба шалгалтын явцад Д.Эрдэнэбилэг нарыг 30 хоног цагдан хориод, ийнхүү батлан даалтад гаргалаа.
Сэтгэгдэл ( 3 )
Ter zuvshuuruluudiig ugsun turiin alban haagchiig ni bas shiitgeechdee. Hun ashigtai gazar, litsenz, zeel ugch baihad hen ch avna. Ta bid ch adilhan avna. Avahgui ee geed hooson uldeh hun mongoloos haigaad olohgui. Naad hun chin olon huniig ajiltai, amidraltai avch yavaa hun. Ta nar turuus tursun terbumtnuudaa ehleed shudarga shuuchih. Ted nar chin 1 ch business ajilluulaagui, 1 ch hun tsalinjuulj uzeegui baij l $-n terbumten boltson bn shde.
жирийн ардын хүү байсан бол ясаа цайтал сууж байгаад цагаадсан болоод суллагдах, эсхүл цайрсан ястайгаа ачигдах зам л байгаа.
өө за за