Монгол Улсын Ерөнхийлөгч Туркийн Үндэсний телевизэд ярилцлага өгөв

2019 оны 06 сарын 25

Бүгд Найрамдах Турк Улс, Монгол Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тохиолдуулан Туркийн Үндэсний олон нийтийн радио, телевизийн “ТРТ Аваз” сувгаас Туркийн үзэгчдэд  зориулан Монгол Улсын тухай бэлтгэж буй тусгай нэвтрүүлэгт Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зочноор уригдан оролцож, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны сэдвээр ярилцлага өгөв. Ярилцлагын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хоёр улсын хамтын ажиллагааг бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө байгаагаа онцлон тэмдэглэж, Туркийн ард түмэнд мэндчилгээ дэвшүүлэв.

Эх сурвалж: ГХЯ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top