ӨВӨРХАНГАЙ: Олон нийтийн оролцоотойгоор БЗДХ-ийг бууруулна

Автор | Zindaa.mn
2019 оны 06 сарын 26

Өвөрхангай аймгийн залуучуудын дундах БЗДХ-ыг бууруулахад холбогдох байгууллага, иргэдийг оролцуулж, БЗХӨ-өөс урьдчилан сэргийлэх, тусламж үйлчилгээ, мэдээллийг хүргэх ажлыг хамтран зохион байгуулах зорилгоор “Залуу нас-Гэрэлт ирээдүй” төслийн оролцогч талуудын уулзалт боллоо. Олон нийтийн оролцоотойгоор БЗДХ-ын талаар нотолгоонд суурилсан мэдээлэлтэй болох, Халдвар илрүүлэх үзлэг, оношилгоог хийж хавьталын хамт эмчлэх, Хувийн эмнэлгүүдийн дунд хяналтын тогтолцоог сайжруулах механизм бий болгох, БЗДХ-ыг бууруулах орон нутгийн дэд хөтөлбөрийг боловсруулж, шийдвэр гаргагч нарыг оролцуулсан нөлөөллийн уулзалтууд зохион байгуулах, сургагч багш бэлтгэх зэрэг олон ажлыг төлөвлөөд байна.

Төслийн хүрээнд “Үнэлгээний баг”, “Сургалт, эмчилгээ оношилгооны баг”, “Мэдээлэл, харилцаа, нөлөөллийн баг”-ийг байгуулж, ажил үүргийн хуваариа гаргаад байгаа аж. Дээрх төслийг Швейцарын хөгжлийн агентлаг, Дэлхийн банкны санхүүжилтээр “Нийгмийн Эгэх Хариуцлагыг бэхжүүлэх нь” төслийн хүрээнд аймгийн Эрүүл мэндийн газар, “Оновчтой Хөгжил” ТББ хамтран хэрэгжүүлж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top