Хэнтий: ЭЕШ-д сурагчдаа сайн бэлдсэн багш нарт сая төгрөг гардуулав

Автор | Zindaa.mn
2019 оны 06 сарын 26

Хэнтий аймгийн Засаг дарга Н.Ганбямбын санаачилгаар ѳнгѳрсѳн жил их дээд сургуульд элсэгчдээс авдаг Элсэлтийн ерөнхий шалгалтад 800 оноо авсан сурагчид, сурагчаа амжилттай бэлдсэн багш нарт тус бүр 500 мянган тѳгрѳгийн урамшуулал үзүүлж байсан бол энэ жилээс  нэг сая тѳгрѳгийн урамшуулал үзүүлэхээр болсон. Тэгвэл өнөөдөр /2019.06.26/ амжилт үзүүлсэн Тэмүүжин цогцолбор сургуулийн Нийгмийн ухааны багш П.Эрдэнэцэцэг, нийгмийн ухааны хичээлээр 800 оноо авсан Тэмүүжин цогцолбор сургуулийн 12А ангийн суралцагч Э.Амирлан, Хан Хэнтий цогцолбор сургуулийн Монгол хэлний багш З.Чулуунцэцэг, Монгол хэлний хичээлээр 800 оноо авсан тус сургуулийн 12а ангийн сурагч С.Сугар, Бэрх тосгоны нийгмийн ухааны багш Г.Бат-Учрал, нийгмийн ухааны хичээлээр 800 оноо авсан Бэрх тосгоны 12а ангийн суралцагч О.Отгончимэг нарт тус бүр сая төгрөгийн батламжийг гардуулан өглөө. Мөн Тэмүүжин ЦС-ийн нийгэм, математикийн багш Э.Батболд, математикийн хичээлээр 800 оноо авсан тус сургуулийн сурагч Г.Дармаабазар нарт батламжийг гардуулан өгөхөөр болов. 

ЭЕШ-ын дүнгээр Хэнтий аймаг 2016 онд оролцогчдынхоо оноогоор Баян-Ѳлгий аймгийн ѳмнѳ буюу 20 дугаар байранд бичигдсэн бол хоёр жилд найман байраар урагшилж ѳнгѳрсѳн жил 12 дугаар байранд жагссан. Харин энэ жилийн урьдчилсан дүнгээр өнгөрсөн жилийн амжилтаасаа 10 байраар урагшилж, хоёрдугаар байранд жагсаж байна. Энэ нь боловсролын салбартаа бодлогоор анхаарсан байдал, ''Багшийн эрдэм шавиас'' гэдэгчлэн, сурагчдын сурлагын чанарын үзүүлэлт багш нарын хичээл зүтгэлтэй холбоотой гэдгийг аймгийн дарга онцолж, 2019 оны ЭЕШ-ийн ихэнх шалгалтад Хэнтий аймгийн суралцагчид оноогоороо тэргүүлснийг онцоллоо.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
БАЯРЛАЛАА(202.9.42.102) 2019 оны 06 сарын 26

ЭНЭ БОЛ БАХАРХАЛ!! МАНАЙ Н. ГАНБЯМБА Ч ЕЕРЕЕ БАГШ ХYН. ЭЕШ - ЫН МОНГОЛ ХЭЛНИЙ ШАЛГАЛТЫН YР ДYНГЭЭР ЛСАД ТЭРГYYЛСЭНИЙГ ХАРААД МАШ ИХ БАЯРЛАСАН. БАГШ АГСАН ПYРЭВДАГВЫН ХYY НУТГИЙНХАА БАГШ, СУРАГЧДААР БАХАРХАЖ УЛАМ ИХ МЭДЛЭГТЭЙ ИРЭЭДYЙГЭЭ БЭЛТГЭХ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ЭХЛЭХ НЬ ЗЕВ. САЙХАН НААДААРАЙ

0  |  0
Top