"Фантастик" продакшн олон ангит киногоор байлдан дагуулна

Автор | Zindaa.mn
2019 оны 06 сарын 26

"Аз жаргалын шок", "18 нас минь би чамд хайртай", "Том толгойтын романс", "Миний ах атаман", "Маш нууц", "Зүрхний хилэн", "Байтаг богд" зэрэг уран бүтээлээрээ шуугиан тарьж, үзэгчдийн мэлмийг нээсээр ирсэн "Фантастик" продакшны 10 жилийн ой энэ жил тохиож байна. "Фантастик"-ийн залуус 10 жилийн ойдоо зориулан үүрэн холбооны оператор "Skytel"  компанитай хамтран "37-р Точка" телевизийн олон ангит кино уран бүтээлээ дэлгэцнээ гаргах гэж байгаа дуулгалаа. Киноны анхны постер өчигдөр /2019.06.25/ цацагдсан бөгөөд ирэх есдүгээр сараас эхлэн телевизээр гарах хоёр бүлэг 20 ангитай аж. 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top