ДОРНОД: Хүннүгийн үеийн Төмрийн хүдэр хайлуулах зуух илрүүлжээ

Автор | Zindaa.mn
2019 оны 06 сарын 27

Дорнод аймгийн Баяндун сумын нутагт археологийн судалгааны багийнхан Шалз уулын шороон хэрэм хэмээх дурсгалыг илрүүлэн малтлага хийж буй юм байна. Энэ үеэр Дорнод аймгийн Баяндун сумын нутагт орших “Зүүн үлийн адаг” гэдэг газарт эртний дурсгалд археологийн малтлага судалгааг хийж, төмрийн хүдэр хайлуулах зуух олсон байна. Төмрийн хүдэр хайлуулах зуух нь Хүннүгийн үед холбогдох ба МЭӨ II-I зуунд хамаарах ажээ. 

Энэхүү барилгын суурь тавцанг шатаасан тоосгоор өрж хийсэн бөгөөд олон тооны барилгын нөмрөг, тосгуур, нүүр ваар олдож байгаа гэнэ. Тус барилга нь зүүн тийш харсан хаалгатай бөгөөд тоосгоор өрж хийсэн шатны хэсэг олджээ. Түүний эсрэг талд баруун талд байх барилгатай холбогдох налуулан өрсөн тоосгон өрлөг зам гарсан бөгөөд барилгын суурь тавцангийн хэмжээ, хэлбэр зэргийг тодорхойлох судалгаа үргэлжилж байгаа ажээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top