Монгол Улс, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойд зориулан Хөлөнбуйр хотын Шинэ Барга баруун хошууны Ардын Засгийн газрын Суртал, ухуулгын хэлтэс, Дорнод аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтэс, "Дорнод” медиа группээс хамтран зарласан "Миний сэтгэлд дотно БНХАУ-ын ӨМӨЗО” сэдэвт нийтлэлийн уралдаан, "Хөрш орны дууг хэн сайн дуулах вэ” уралдааны дүнг Шинэ Барга баруун хошууны төв Алтан-Эмээлд гаргалаа. Нийтлэлийн уралдаанд Монгол Улсын 11 аймаг, хотын 34 сэтгүүлч, идэвхтэн бичигчийн болзлын дагуу бичиж ирүүлсэн нийтлэлийг Монгол Улс, БНХАУ-ын мэргэжлийн шүүгчдийн бүрэлдэхүүн шүүн шалгаруулсан байна.
Энэхүү уралдаанд "Дундговийн амьдрал” сонины эрхлэгч С.Пүрэвсүрэнгийн "Шилийн голын тал нутгаар” аян замын тэмдэглэл хоёрдугаар байранд шалгарсан юм. Дээрх уралдааны шагналыг гардуулах ёслолд аймгийн зэрэглэлтэй Хөлөнбуйр хотын Шинэ Барга баруун хошууны Ардын Засгийн газрын удирдлага, Дорнод аймгийн ЗДТГ-ын Нигмийн бодлогын хэлтсийн ахлах мэргэжилтэн, доктор Н.Алтанцэцэг, МҮОНР-гийн Дорнод аймаг дахь сурвалжлагч, Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн сэтгүүлч Л.Хэрээ, Дорнод аймгийн музейн эрхлэгч, Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн Н.Энхбаяр, "Дорнод” медиа группийн сэтгүүлчдийн төлөөлөл, дээрх хоёр уралдааны шагналт байрны уран бүтээлчид оролцжээ.
Сэтгэгдэл ( 0 )