Хөвсгөл аймгийн Мөрөн хот нь 2011 оноос хойш ХБНГУ-ын Барут Марк хоттой хамтран ажиллаж байгаа бөгөөд энэ удаад Герман улсын өндөр технологийг нутагшуулах сургалт, мэдээллийн төвийг барьж ашиглалтад оруулахад бэлэн болжээ.
Хамтын ажиллагааны хүрээнд Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүдийг ус цэвэршүүлэгчээр хангах "Бидний ус" төсөл хэрэгжүүлснээс гадна нэгдсэн эмнэлэгт түргэн тусламжийн иж бүрэн тоноглосон гурван авто машин, аймгийн Онцгой байдлын газарт гал унтраах авто машин зэргийг бэлэглэж байсан билээ. Цаашид хамтын ажиллагаагаа өргөжүүлэн Хог хаягдалын менежментийг сайжруулах иж бүрэн төсөл хэрэгжүүлнэ.
Сэтгэгдэл ( 0 )