Европын Чех орон гадаадын ажилчдыг албан ёсоор хүлээн авч ажиллуулдаг орны нэг. Тус улсын Хөдөлмөр, нийгмийн яамнаас гаргасан тайлангаар монголчууд гадаад ажилчдын дунд хамгийн бага цалин авдаг нь тогтоогджээ.
Тайланд “Гадаад ажилчдаас хамгийн бага цалинтай нь монголчууд байна. Тэдний дундаж цалин 24300 крон байгаа юм. Монголчуудын өмнө Вьетнам (24353 крон), Украины (26263 крон) ажилчид орлоо. Харин биеийн хүчний ажил эрхэлдэг гадаад иргэдээс хамгийн бага цалинтайд Болгар (21782 крон), Украин (23616 крон), Монголын (24262 крон) иргэд тооцогдож байна” гэж дурджээ.
Харин Германы иргэдийн дундаж цалин 107683 крон, Словакын мэргэжилтнүүдийн цалин 40664 крон байгаа нь хамгийн өндөр цалин гэнэ.
Сэтгэгдэл ( 3 )
Энэ яах аргагүй үнэн шүү харин ч их бна энэнээс бага ш дээ үнэндээ бол
ene unen shuu olonguud shulaach nar
Энэ ор үндэсгүй худал мэдээлэл!!!!!