Чуулган: Зөвшилцлийн ажлын хэсэг байгуулна

Автор | Zindaa.mn
2019 оны 07 сарын 18

УИХ-ын ээлжит бус чуулганы өнөөдрийн /2019.07.18/ хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн барьсан Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл, саналтай холбогдуулан зөвшилцлийн ажлын хэсэг байгуулах товтой байна. Чуулганыг 15:00 цагт зарласан бөгөөд “Ажлын хэсэг байгуулах тухай” УИХ-ын тогтоолын төсөл, “Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх хугацаа тогтоох тухай” УИХ-ын тогтоолын төслийг батлах юм.

Харин чуулганы хуралдаанаас өмнө дээрх асуудлуудыг УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцэхээр төлөвлөжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top