АНУ Туркийн эсрэг хориг тавих талаар хэлэлцжээ

Автор | Zindaa.mn
2019 оны 07 сарын 24

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп сенаторуудтайгаа Туркийн эсрэг авах боломжтой хоригийн талаар ярилцжээ. Тэрбээр сенат дахь Бүгд найрамдах намын гишүүдтэй уулзсан талаар “Anadolu” агентлаг мэдээлсэн байна.

Тус агентлагийн мэдээлснээр Бүгд найрамдах намын сенаторууд оролцсон уулзалт 90 орчим минут үргэлжилжээ. Тэд Турк улс Оросоос зенитийн пуужингийн систем “С-400”-г худалдаж авбал тавих боломжтой хоригийн талаар хэлэлцсэн байна.

Цагаан ордон өмнө нь Турк ОХУ-ын “С-400”-г худалдаж авбал гарах сөрөг үр дүнгийн талаар удаа дараа мэдэгдэж байсан юм. Гэхдээ Туркийн зүгээс “АНУ биднийг Оросоос зенитийн пуужингийн комплекс “С-400”-г худалдаж авахаас татгалзахад хүргэж чадахгүй” гэсэн байдаг.

ОХУ-ын “С-400”-г Туркт энэ сарын 12-ноос нийлүүлж эхэлжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top