АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео “Fox News” телевизэд ярихдаа Вашингтон Европын хэд хэдэн улс болон Азийн зарим оронд хандан Ормузын хоолойн аюулгүй байдлыг хангах эвсэл байгуулахад нэгдэхийг хүссэн гэжээ. “Бид британи, франц, герман, норвеги, япон, өмнөд солонгос, австраличуудаас хүссэн” гэж Майк Помпео ярьсан байна.
АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын үзэж буйгаар Ормузын хоолойд аюулгүй байдал тогтоох асуудлыг сонирхож байгаа улс орнууд уг эвсэлд орох ёстой аж. Тэр дундаа эрх чөлөөт, нээлттэй усан замыг нээхийг хүсч байгаа улс орнуудыг нэгдэхийг уриалжээ.
АНУ өөрөө Персийн болон Оманы буланг нэгтгэдэг Ормузын хоолойд эргүүл хийх эвслийг эмхлэн байгуулах аж. ОХУ-ын Гадаад хэргийн яам Америкийн уг санааг дэмжсэн байна.
Сүүлийн үед тус бүс нутагт хэд хэдэн улсад сөрөг нөлөө үзүүлэх үйл явдал болжээ.
Сэтгэгдэл ( 0 )