Өмнөд Солонгосын жүжигчин, 42 настай Кан Жи Хан өнгөрсөн долоодугаар сарын 9-ны өдөр ажлынхантайгаа согтууруулах ундаа уусны дараа гэр рүүгээ хоёр эмэгтэй ажилтныг дагуулан явж бэлгийн хүчирхийлэл үйлдсэн байна. Болсон явдлын талаар хохирогчид цагдаад мэдэгдсээр хэрэг ил болжээ.
Долоодугаар сарын 12-нд Кан Жи Ханыг баривчилсан бөгөөд жүжигчин өөрөө үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрсөн байна.
Улмаар долоодугаар сарын 25-нд Сөүл хотын Сувон дүүргийн Прокурорын газар Кан Жи Ханыг хүчингийн хэрэг үйлдсэн, ёс бус үйлдэл гаргасан гэх үндэслэлээр албан ёсоор ялласан талаар Өмнөд Солонгосын "Never", "SBS star news" зэрэг хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээллээ.
Сэтгэгдэл ( 2 )
daanch ih uugaad baisan yumaa...
daanch de minii durtai jujigchin bna shtee ,ooriigoo kontroldohgui yaasiin be hairan zaluu ug ni ter 2 huuhen bayrlalaa geh bj dee