АНХААР: Хүүхдэдээ хэзээ ч хэлж болохгүй үгс

Автор | Zindaa.mn
2019 оны 08 сарын 02

Эцэг эхчүүд хүүхэдтэйгээ маргах үеэрээ ямар үгийг хэлж болохгүй вэ? Зарим хүн санаандгүй хэлсэн үгнээсээ болж хүүхдийнхээ ирээдүйг баллах нь ч бий. Эдгээр үгийг хүүхдэдээ хэзээ ч бүү хэлээрэй.

 

“Чи миний гэрт амьдарч байгаа болохоор миний дүрмийг л дагана”

Энэ үг хүүхдийн тань сайн талуудыг үгүй хийнэ. Бас тэр “Энэ гэрээс нь эрт явахгүй яав даа” гэж бодох нь ч бий.

 

“Намайг ингэж л өсгөсөн, бид ингээд болж л байсан”

Нэгдүгээрт, таны эцэг эх бүгдийг зөв хийсэн эсэх нь тодорхой биш. Хоёрт, хүүхдийнхээ онцлогийг анхаарч үзэх хэрэгтэй болохоос таныг хүмүүжүүлсэн шиг аргыг ашиглах албагүй”

 

“Чамайг ингэхээр чинь үзэн ядаж байна”

Энэ үгийг хэлбэл хүүхдэд тань “Чамайг үзэн ядаж байна” гэсэн үг л хадгалагдаж үлдэнэ. Бусад үг түүний чихний хажуугаар өнгөрсөн байх болно.

 

Чи яг аав /ээж/ шигээ юмаа”

Энэ үгийг сонссон хүүхэд өөрөө буруутай төдийгүй аав /ээж/ нь ч буруутай юм байна гэж бодно. Бас түүнд маш муугаар нөлөөлөх үг.

 

“Бусад хүүхдүүд шиг бай”

Бусад хүүхэдтэй түүнийг харьцуулах нь огт ашиггүй зүйл. Бүх хүнд сул болон давуу тал байдаг.

 

“Чи ийм л ухаантай”

Энэ сайхан үг хүүхдэд юу ч хийхгүй байсан ч болох авьяас чадвар түүнд байгаа гэж бодогдуулна. Ингэж хэлэхийн оронд “Чи сайн байлаа. Бүх зүйл сайхан боллоо” гэж хэл.

 

“Чи яг чадах уу”

Хүүхэд тань өөрөө ч эргэлзэж байгаа зүйл дээр та түүнд энэ үгийг хэлэх нь өөртөө итгэлгүй болгоно.

 

“Чи чинь тэнэг юмуу”

Ийм гомдмоор үгийг хүүхэд үргэлж дурсана. Түүний өөрийгөө үнэлэх үнэлэлтэд нь муугаар нөлөөлөх үг юм.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(122.201.24.208) 2019 оны 08 сарын 03

за хуц чи одоо хэн вэ наадахаа гадныхнаас төрүүлсэн хүүхэддээ л хэл

0  |  2
Top