АНУ-д дэлгүүрт гал нээхийг завдсан этгээдийг баривчлав

Автор | Zindaa.mn
2019 оны 08 сарын 06

Америкийн Флорида мужийн Гибсонтон хотод “Walmart” дэлгүүрт гал нээнэ гэж сүрдүүлсэн эрэгтэйг баривчилжээ. “Associated Press” агентлагийн мэдээлснээр уг эрэгтэй дэлгүүр рүү залгаж, ажилчдад нь тэнд гал нээхээр завдаж байгаагаа мэдэгдсэн байна.

Супермаркетаас 1000 гаруй хүнийг нүүлгэн шилжүүлжээ. Цагдаагийнхан 31 настай Уэен Ли Пажетт гэгчийг баривчилсан байна. Гэхдээ нэгжлэгийн үеэр түүний гэрээс зэвсэг олоогүй аж.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top