АНУ: Эхнэр, хоёр хүүхдээ хороосон этгээдэд бүх насаар нь хорих ял оноолоо

Автор | Zindaa.mn
2019 оны 08 сарын 15

Одоогоос нэг жилийн өмнө буюу наймдугаар сарын 13ны өдөр АНУ-ын Колорадо мужийн иргэн Крис Уоттс эхнэр, хүүхдээ хөнөөсөн болох нь тогтоогдсон тул шүүхээс бүх насаар нь хорих ял оноолоо. Тэрээр жилийн өмнө энэ хэрэгт сэжигтнээр татагдан мөрдөн байцаалтын ажил эхэлсэн билээ. Мөрдөн байцаалтын явцад түүнийг байгаа нөхцөл байдлаас шалтгаалан сэтгэлийн огцом хөдөлгөөнтэй болохыг тогтоож, хэд, хэдэн баримтаар нотолсон байна. Түүнчлэн зургаан сарын өмнө Крис Уоттс цагдаа нарт эхнэр, хүүхдээ өөрийн гараар хороосон гэдгээ хүлээн зөвшөөрчээ.

АНУ-ын Колорадож мужийн фредерик хотод оршин суух Крис Уоттс 2018 оны наймдугаар сарын 13-ны өдөр жирэмсэн эхнэр Шеннэн Уоттс, дөрвөн настай Белла, гурван настай Селесте нарыг хэд, хэдэн удаа хутгалан хөнөөсөн юм. Хэрэг гарснаас хойш хоёр хоногийн дараа буюу наймдугаар сарын 15-ны өдөр баривчилсан юм. Хэрэг явдал эхнэрээ хардсанаас эхэлсэн гэж мэдүүлсэн байна. Эхнэрээ хардсаны улмаас сэтгэцийн огцом цочролд орон энэ хэргийг үйлдсэн гэж мэдүүлсэн ч чухамдаа юу болсныг одоо ч санаж чаддаггүй гэж шүүх хурлын үеэр ярьжээ.

“Би яг яагаад энэ хэргийг үйлдсэн юм бол гэж боддог. Одоог хүртэл эхнэр, хүүхдийнхээ цогцсын дэргэд уйлаад сууж байсан үеэ санадаг, гэвч яг яагаад хороосон юм бол гэж гайхдаг” гэж Крис Уоттс ярьжээ.

Крис Уоттс цагдаа нарт өөрөө анхлан дуудлага өгч, цахим хуудаст өөрийнхөө камераар эхнэр, хүүхдээ хайж хөршүүдээсээ асууж байгаагаа нийтэлсэн байдаг. Цагдаа нарыг ч хэрэгт хойрго хандаж байгаа гэж шүүмжилж байсан удаатай. Крис Уоттсын гэр бүл цахим хуудаст алдартай байсан аж. Бараг өдөр бүр аз жаргалтай амьдралын тухай видео влог оруулдаг байсан энэ гэр бүлийг Колорадо мужийн өдөр тутмын хэвлэл онцлон тусгай сурвалжлага бэлтгэж байсан удаатай. Эмгэнэлт хэрэг гарахаас хоёрхон сарын өмнө Колорадо мужийн телевиз өглөөний хөтөлбөртөө оруулж байжээ. Мөрдөн байцаалтын явцад хяналты камерын хэд, хэдэн бичлэгийг цагдаагийн газар илрүүлэн хэрэгт холбоотой, магадгүй сэжигтэн байж магадгүй гэж үзэн баривчилсан байдаг. Баривчлагдсан өдрийнхөө өглөө тэрээр олон нийтийн мэдээллийн хэрэгслээр дамжуулан эхнэр, хоёр хүүхдээ гэртээ эргэн ирэхийг хүсэж, уучлал гуйж олон нийтийг туслахыг уриалж байсан юм. 

Хэрэг мөрдөлтийн явцад Крисс Уоттс нөхцөл байдлаас шалтгаалан сэтгэлийн хөдөлгөөнөө барьж чаддаггүй, огцом ууртай гэж сэтгэцийн эмч нарын дүгнэлт гарсан байна. Түүнчлэн Крис Уоттс нууц амрагтай болж, гэр бүлээсээ салах гэж байсан нь илэрсэн юм. Хэрэг гарахаас ердөө нэг хоногийн өмнө тэрээр шинэ амрагтайгаа уулзан, гэрлэлтээ цуцлуулна гэсэн амлалт өгсөн байна. Крис Уоттсыг Уисконсин мужийн Ваупун хотод орших “Додж”ийн чанга дэглэмтэй хорих ангид хорьж байгаа аж. Түүний хэргийг дахин шүүх хурал 2019 оны тавдугаар сард товлогдсон ч хойшлогдсоор энэ сарын эхээр дахин шүүж улмаар түүнд оноосон бүх насаар нь хорих ялыг хэвээр үлдээж, цаазаар авахыг хэрэгсэхгүй болгожээ.

Сэтгэгдэл ( 14 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
irgen(31.165.215.200) 2020 оны 03 сарын 07

amerik evropod iim ergyynyyd dyyren baidag shdee

0  |  0
irgen(31.165.215.200) 2020 оны 03 сарын 07

ene gadniihnii teneg um bidend yamar heregtei um be, iim um orchuulj tavij baihaa bolioch

0  |  0
MC(117.111.2.106) 2019 оны 08 сарын 18

Mongoloor duuren setgetsiin uwchtei zaluuchuud bii, uur utsaar gej zugeer amnii unahlaga shig boltson uursdiinhu yagaad bgaga ch meddeggui hagas medreluud sain unshaasai bileee

0  |  0
Zochin(64.119.22.221) 2019 оны 08 сарын 17

Huuhduud yamar buruutai yum bol novsh gj.fucking yankees

0  |  0
Yadaj unen bich(96.255.79.2) 2019 оны 08 сарын 18

Nuuts amragtai bolchihood ehner huuheddee tetgemj tuluhgui gej ehneree booj alaad 2 ohinoo yumaar buteej alsan yumaa. Tegeed ehneree orhigdson orshuulgagiin gazar bulaad 2 ohinoo neftnees yalgarch ulddeg hogiin tosnii zoorind hiichihsen gaj donton.

6  |  0
Irgen(122.201.31.2) 2019 оны 08 сарын 16

Niigmeer duuren bolj butehgui ym bhad manaihan huurhii dee iim l medeelel bichihde sain ym da.Gadaadad gerel gegeetei ym alga uu

1  |  0
Би (2.243.58.63) 2019 оны 08 сарын 16

Дахиж хүүхэдтэй болохыг хүсээгүй учир нь нууц амрагтай бсан эхнэрээсээ салахаар их тэтгэмж төлдөг учир их алдаг юм бна лээ америкт. Тэгээд ч хутгалж алаагүй бүгдийг нь боож алсан бдагын.

2  |  0
Зочин(59.153.113.96) 2019 оны 08 сарын 18

Ийм гажигтай, сэжигтэй этгээдүүд л үргэлж дүр эсгэж, түүнийгээ сурталчилж, аз жаргалыг ”хүсэмжилж” байдаг. Манайд ч ийм нөхөд цөөнгүй бий.

8  |  0
Top