Хойд Солонгос Өмнөдтэйгөө найрамдлын хэлэлцээ хийхгүй гэлээ

Автор | Zindaa.mn
2019 оны 08 сарын 16

БНАСАУ цаашид БНСУ-тай хэлэлцээ хийхээс татгалзжээ. Өмнөд Солонгосын үйл ажиллагааны улмаас уг шийдвэрийг гаргасан талаар БНАСАУ-ын Энх тайвнаар нэгдэх хорооноос мэдэгдсэн байна.

БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин Солонгос улс Японы дэглэмээс чөлөөлөгдсөний ойн хүрээнд мэдэгдэл хийхдээ Солонгосын хойгийг 2045 он гэхэд нэгтгэнэ гэж хэлсэн ч “Хойгийг цөмийн зэвсэггүй болгоход их эгзэгтэй байна” гэжээ. Тэгвэл БНАСАУ “БНСУ АНУ-тай хамтарсан цэргийн сургуулилтаа үргэлжлүүлсээр байна. Иймээс тэд энх тайвны талаар ярих эрхгүй. Өмнөдийн энэхүү үйл ажиллагаа нь Хойд Солонгос, АНУ, БНСУ-ын удирдагч нарын байгуулсан хэлэлцээрүүдийг зөрчиж байна” гэж хариу мэдэгдсэн аж.

Хамтарсан цэргийн сургуулилтыг эсэргүүцсэн Хойд Солонгос өнөөдөр өглөө /2019.08.16/ зүүн эргээсээ хоёр пуужин харвасан гэж БНСУ-ын Зэвсэгт хүчний мэдээнд өгүүлжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top