Олон улсын морин поло тэмцээний үеэр Монголын адууны соёлыг сурталчлав

2019 оны 08 сарын 28

Энэ оны 8 дугаар сарын 25-ны өдөр Швейцар Улсын Женев хотноо болсон Швейцарын Jaeger-LeCoultre компанийн нэрэмжит олон улсын морин поло мастерс аварга шалгаруулах тэмцээний үеэр Монгол Улсаас Швейцарын Холбооны Улсад суугаа Элчин сайдын яам хоёр дахь жилдээ монгол гэр барьж, монгол соёл ахуйг сурталчлав.

Уг тэмцээн нь 30 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа бөгөөд энэ удаагийн тэмцээнд Аргентин, Герман, Бельги, Швейцар, Францын тамирчдаас бүрдсэн холимог зургаан баг оролцов.

Энэ жилийн тэмцээнийг Швейцарын бусад муж болон олон улсын байгууллагын төлөөлөл өргөнөөр үзэж сонирхсон бөгөөд тэд монгол гэрт зочилж, монголчуудын адуу маллах өв соёлтой танилцлаа. Ялангуяа, Монгол гэрийн өвөрмөц бүтэц, уран байдал нь хүүхэд, залуучуудын сонирхлыг ихээхэн татав.

Эх сурвалж: Гадаад харилцааны яам

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top