Монголчууд амиа хорлолтоор дэлхийд 5-д бичигджээ

Автор | Zindaa.mn
2019 оны 09 сарын 10

Жил бүрийн есдүгээр сарын 10-нд дэлхий даяар Амиа хорлохоос урьдчилан сэргийлэх өдрийг тэмдэглэдэг. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээлснээр жилд 800 мянган хүн амиа хорлон энэ хорвоог орхидог байна. Энэ нь 40 секунд тутам нэг хүн амиа хорлож байна гэсэн үг юм.

ДЭМБ-ын судалгаагаар Шри Ланка улс хамгийн их амиа хорлолттой улсад тооцогджээ. Энд 100 мянган хүнд 35,3 амиа хорлолт оногдож байгаа юм. Шри Ланкагийн дараа Литва (32,7), Гайана (29,0), Өмнөд Солонгос (28,3) улсууд орж байна.

Монгол улс энэхүү хар жагсаалтын тавд бичигдсэн нь эмгэнэлтэй. Монголд 100 мянган хүнд 28,3 амиа хорлолт оногддог ажээ.

Монголын дараа Казахстан (27,5), Суринам (26,6), ОХУ (20,1) оржээ.

Латин Америк, Исламын шашинтай улсуудад амиа хорлолт цөөхөн байгаа бол Африк тивийн тоо баримт байхгүй байна.

Амиа хорлолтын гол шалтгаан нь ядуурал, ажилгүйдэл, сэтгэл мэдрэлийн өвчин, стресс гэж шинжээчид үзэж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top