АНУ цагаачдад хязгаарлалт тавилаа

Автор | Zindaa.mn
2019 оны 09 сарын 12

АНУ-ын Дээд шүүх Ерөнхийлөгч Доналд Трампын цагаачдыг хүлээж авахад хязгаарлалт тавих тушаалыг хүлээж авчээ. Дээд шүүх Доналд Трампын засаг захиргаанд гадаадын иргэдэд орогнол олгохыг хязгаарлахыг зөвшөөрсөн талаар АНУ-ын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлэв.

Трампын засаг захиргаа өмнө нь Мексиктэй хиллэх өмнөд хил дээрээ цагаачдад орогнол олгохыг хязгаарлах, тус хилээр дамжин АНУ-руу орж байгаа дүрвэгчдийн урсгалыг багасгахыг зорьж буй.

Трампын тушаалыг хүлээж авахыг Дээд шүүхийн долоон гишүүн зөвшөөрсөн бол хоёр нь эсэргүүцсэн байна.

Тэрчлэн АНУ-ын Батлан хамгаалах яам өнгөрсөн долоодугаар сарын 17-нд Мексиктэй хиллэх хил рүүгээ цэргийн нэмэлт хүч илгээсэн юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top