ТАНИЛЦ: Намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын дараалал

Автор | Zindaa.mn
2019 оны 09 сарын 13

УИХ-аас 2019 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын дарааллыг батлаад байгаа билээ. УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороонд намрын чуулганаар хэлэлцэх асуудлын дараалалд 186 хууль, тогтоомжийн төслийг хэлэлцүүлэх санал ирүүлсэн байдаг. Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас тав, УИХ-ын байнгын хороодоос 47, УИХ дахь МАН-ын бүлгээс 14, УИХ дахь АН-ын зөвлөлөөс 23, Засгийн газраас 82, УИХ-ын гишүүн О.Баасанхүү, Ж.Батзандан, Л.Болд, С.Жавхлан нараас 15 санал ирүүлээд байв. Үүнээс Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас ирүүлсэн таван саналын гурвыг нь, УИХ дахь МАН-ын бүлгээс ирүүлсэн 14 саналын 10-ыг нь, УИХ дахь АН-ын зөвлөлөөс ирүүлсэн 23 саналын гурвыг нь, УИХ-ын гишүүн О.Баасанхүү, Л.Болд, Ж.Батзандан, С.Жавхлан нараас ирүүлсэн 15 саналын тавыг нь хассан байна. Монгол Улсын Засгийн газраас 82 санал ирүүлснээс долоон төслийг нь буцаасан байна. Харин хэлэлцүүлгийн явцад намрын чуулганаар 32 хуулийн төслийг баталсан юм. 

Хуралдааны үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар "УИХ-ын 2019 оны намрын ээлжит чуулганаар 2020 оны төсвийн тухай хууль, Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл, Сонгуулийн тухай хуулийн төсөл, Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төсөл, Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хууль, Тогтоолын хавсралтад нэмэлт өөрчлөлт оруулах тухай тогтоолын төсөл, Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн хуулийн төсөл зэрэг томоохон 32 хуулийн төслийг хэлэлцэн батална" хэмээсэн юм.

УИХ-ын 2019 оны намрын ээлжит чуулганы хугацаанд хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулж байна.

1. Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хууль;

2. Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай;

3. Эрүүл мэндийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай;

4. Төрөөс мөнгөний бодлогын талаар 2020 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл;

5. Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хуулийн төсөл;

6. Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн төсөл;

7. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төсөл;

8. Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн төсөл;

9. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;

10. /Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төсөл;

11. Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл;

12. Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төсөл;

13. Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл;

14. Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;

15. Хүнсний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;

16. Таримал ургамлын үр, сортын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төсөл;

17. Гэр бүлийн  тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;

18. Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төсөл;

19. Нөхөн үржихүйг дэмжих зохицуулалтын тухай болон холбогдох бусад хуулийн төсөл;

20. Нийгмийн даатгалаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төсөл;

21. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төсөл;

22. Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;

23. Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төсөл;

24. Өмгөөллийн тухай хуулийн төсөл;

25. Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;

26. Эрдэс баялгийн ил тод байдлын тухай хуулийн төсөл;

27. Далай ашиглах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;

28. Өрсөлдөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;

29. Зөвшөөрлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох хууль, УИХ-ын тогтоолын төсөл;

30. Эх оронч худалдан авалтын тухай хуулийн төсөл;

31. Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;

32. Шинжлэх ухаан, технологийн тухай хуулийн төсөл;

33. Бусад.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн(66.181.161.119) 2019 оны 09 сарын 13

Хууль батлаад үр дүн нь хэдэн хувьтай байгаа юм бол. Цаг хугацаа л чирээд явж байгаа юм шиг. Мэргэжил гэдэг нэг хэрэгтэй юм байдгийг долдой нар даанч мэдэхгүй , долдой нарынхан үгээр нүд хийгч дарга нар бүр ч мэдэхгүй. Тэгж байгаад нэг тэсрэх л байхдаа.

0  |  0
Эрдэнэбат.(203.91.115.44) 2019 оны 09 сарын 13

ОюуТолгойн асуудлыг оруулахаас яагаал зайлсхийгээд өайна. Бүгд хөл хүзүү толгой холбоотой рэрэг үү

0  |  0
Top