Ромын Пап Японы шинэ эзэн хаантай уулзана

Я.Болор | Zindaa.mn
2019 оны 09 сарын 13


Ромын Пап Франциск Японд хийх айлчлалынхаа үеэр Японы шинэ эзэн хаан Нарухито, Ерөнхий сайд Абэ Шинзотой уулзана гэж Японы сайд нарын танхимын ерөнхий нарийн бичгийн дарга Суга Ёшихидэ өнөөдөр /2019.09.13/ мэдээлэв.

Ромын Пап энэ оны арваннэгдүгээр сарын 23-26-нд Япон улсад айлчлахаар төлөвлөжээ.

Тэрбээр 1945 оны атомын бөмбөгдөлтөд өртсөн Хирошима, Накасаки хотод очих гэнэ. Хамгийн сүүлд Католик шашны тэргүүн 1981 онд Японд айлчилж байсан бөгөөд тухайн үед Иоан Павел II Ромын Пап байжээ.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
matilda(185.217.68.238) 2019 оны 09 сарын 20

Сайн байна уу хатагтай, эрхэм ээ Бид бол хүмүүсийн хүсэл мөрөөдлөө хэрэгжүүлэх боломжийг олгох үүднээс хувь хүмүүсийн хооронд зээл санал болгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилт хэрэгтэй. Хэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй холбоо барьж, зээл авах хүсэлтэй байгаа дүн болон таны эргэн төлөх хугацааг хэлж өгнө үү. Бидэнтэй цахим шуудангаар холбоо бариарай: matildalecoustre@gmail.com whatsapp:0033 756 86 5319

0  |  0
Top