Бахрейны угсаа залгамжлах ханхүү бөгөөд Ерөнхий сайдын орлогч Сальман бен Хамад тус улс АНУ-аас зенитийн пуужингийн цогцолбор “Patriot”-ыг худалдаж авахаар гэрээ хийсэн талаар мэдээлжээ. Тэрбээр энэ талаараа Цагаан ордонд АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамптай уулзахдаа ярьсан байна. Уг хэлэлцээрийг хийхэд хамгийн тохиромжтой цаг нь одоо гэж тэрбээр үзжээ.
Дээрх уулзалт Саудын Арабын нефтийн дэд бүтцийн объектууд руу халдсанаас хоёр өдрийн дараа болжээ.
Сэтгэгдэл ( 0 )