Турк АНУ-аас “Patriot” зенитийн пуужингийн цогцолбор авна

Автор | Zindaa.mn
2019 оны 09 сарын 23

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп, Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган нар утсаар ярьсан талаар “Anadolu” агентлаг мэдээлжээ. Тэд хоёр талын харилцаа болон бүс нутгийн асуудлаар ярилцсан байна. Эрдоган АНУ Анкарагийн тавьж буй болзлыг хангавал Америкийн “Patriot” агаарын довтолгооноос хамгаалах системийг худалдаж авах асуудлыг харгалзаж үзнэ гэжээ.

Тэрбээр мөн НҮБ-ын Ерөнхий ассамблейн хүрээнд Нью-Йоркт Америкийн хамтрагч нартайгаа Сири дэх курдүүдийн асуудлаар ярилцах хүсэлтэй байгаа аж.

Өмнө нь Бахрейн АНУ-тай “Patriot” зенитийн пуужингийн цогцолборыг худалдаж авах талаар гэрээ хийжээ.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ZOCHIN(180.150.82.98) 2019 оны 09 сарын 23

HARIN CH ITGELT BAYN SHIG SERGELEN ER BNASHDEE..ALI ALINTAI N..

0  |  0
Zo(202.9.42.79) 2019 оны 09 сарын 23

Эрдоган ч найдваргүй этгээд байна даа

1  |  0
Top