Трамп Хойд Солонгост хүч хэрэглэхгүй

Автор | Zindaa.mn
2019 оны 09 сарын 24

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Хойд Солонгосын асуудалд хүч хэрэглэх алхам хийх хүсэлгүй байгаагаа мэдэгджээ. Тус улсыг цөмийн зэвсгээсээ татгалзахад хүргэх өөр арга хэмжээ авна гэсэн байна. “Бид ямар ч хүч хэрэглэх алхам хийхгүй. Ким Жон Ун бид хоёр сайн харилцаатай байгаа. Юу болохыг харж байна. Бид гэрээ хийж ч магадгүй, үгүй ч байж магадгүй” гэж Доналд Трамп ярьжээ.

Трамп түүнчлэн Вашингтон, Пеньяны хооронд сайн ойлголцол бий гэсэн байна. Үүнтэй холбоотойгоор АНУ Хойд Солонгост хүч хэрэглэх санаа байхгүй аж.

Доналд Трамп мөн ойрын хугацаанд БНАСАУ-ын удирдагч Ким Жон Унтай уулзах талаар ярьсан билээ. АНУ-ын Төрийн департаментын төлөөлөгч ээлжит мэдэгдэлдээ Америкийн тал Хойд Солонгостой яриа хэлэлцээрээ сэргээхэд бэлэн байгааг хэлжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top