Бүгд найрамдах Чех улсын Парламентын Сенатын дарга Ярослав Куберагийн бизнесийн төлөөлөгчдийн хамтаар 2019 оны 9 сарын 29-нөөс 10 сарын 2-ны өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ.
Айлчлалын гишүүдийн дунд Сенатын дэд дарга Ийржи Оберфалзер, сенатор Алена Шромова, сенатор Ийржи Восецкий, сенатор Карел Кратохвил, БНЧУ-ын Шинжлэх ухааны академийн дарга Ева Зажималова, БНЧУ-ын Эдийн засгийн танхимын дэд ерөнхийлөгч Борживой Минаарж, Гадаад хэргийн яамны Эдийн засгийн дипломацийн газрын дарга Марек Свобода болон Прага хотын амьтны хүрээлэнгийн захирал Мирослав Бобек нар ирж байгаа юм.
10 сарын 1-ний Даваа гарагт Ярослав Кубера Монгол улсын ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга, Их хурлын дарга Гомбожавын Занданшатар нартай уулзана. Их хурлын гишүүн Хишгээгийн Нямбаатар даргатай Парламент дахь чех монголын найрамдлын бүлгийнхэнтэй ажил хэргийн үдийн зоог барьж, монгол улсын томоохон ноолуурын үйлдвэрлэгчдийн Говь, Гоёо болон Яама брендийн бүтээгдхүүнийг үзэж сонирхох юм. Өдрийн сонинд ярилцлага өгч дараагаар нь УИХ-ын даргын Их тэнгэрт барих хүндэтгэлийн оройн зоогонд орох юм. Дараагийн өдрийн хөтөлбөр ГХЯ-ны дэд сайд хатагтай Батмөнхийн Батцэцэг, чех-монголын эдийн засгийн хамтарсан комиссийн монголын талын дарга эрүүл мэндийн сайд хатагтай Даваажанцангийн Сарангэрэл нартай уулзсанаар үргэлжлэх болно. Үдээс хойш Ярослав Кубера МҮХАҮТанхим дээр болох бизнес форумыг нээх юм. Тус форумын завшааныг ашиглан Чехийн экспортыг дэмжих төвийг албан ёсоор нээх бөгөөд дэд бүтэц, эрчим хүч, хөдөө аж ахуй, уул уурхай, олборлолт, хууль эрхзүй, даатгал болон тээвэр логистикийн салбаруудын чех монгол компаниуд харилцан ганцаарчилсан уулзалтууд хийх юм. Чехийн компаниудын төлөөллийг хотын дарга Сайнбуянгийн Амарсайхан хүлээн авч нийслэл хотын хөгжлийн стратеги, бэлтгэгдэж буй чухал төслүүдийнхээ талаар мэдээлэл өгөх юм. Худалдааны уулзалтуудаас гадна БНЧУ-ын ШУА-ийн дарга Ева Зажималова Монгол улсын ШУА-ийн ерөнхийлөгч Дүгэрийн Рэгдэлтэй болон бусад түүний харъяа хүрээлэнгүүдийн захиралуудтай уулзана. Дараагаар нь Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвд Ярослав Кубера “Тахийг эргүүлэн нутагшуулах нь” төслийн фото зургийн үзэсгэлэнг нээнэ. Түүнчлэн тухайн зургийн эзэн Прага хотын амьтны хүрээлэнгийн захирал Мирослав Бобек өөрийн биеэр, хоёр долоо хоногийн турш монголын олон нийтэд үнэ төлбөргүй дэглэгдэх тус үзэсгэлэнг мөн танилцуулах юм байна.
Оройн цагаар Сенатын дарга чехийн их дээд сургууль төгсөгчдийн төлөөллүүд, хоёр орны харилцаанд олон жил хувь нэмрээ оруулж байдаг монголын бизнесменүүд болон төгсөгчидтэй уулзана. Айлчлалынхаа төгсгөлд 10 сарын 2-ны Лхагва гарагт Сенатын төлөөлөгчид Улаанбаатар хотын шинэ нисэх онгоцны буудалд зочилж монголын зам, тээврийн хөгжлийн яамны удирдлагатай ерөнхий зориулалтын агаарын тээврийн хөгжлийн чиглэлээр бэлтгэж буй төслийн талаар ярилцахаар төлөвлөж байна.
Монгол Улс дахь Бүгд Найрамдах Чех Улсын Элчин сайдын яам Элчингийн гудамж 9, ТШХ-665, Улаанбаатар хот, Монгол Улс
Утас: +976 11 321 886, Факс: +976 11 323 791 И-мэйл: ulaanbaatar@embassy.mzv.cz
Сэтгэгдэл ( 1 )
Сайн байна уу хатагтай, эрхэм ээ Бид бол хүмүүсийн хүсэл мөрөөдлөө хэрэгжүүлэх боломжийг олгох үүднээс хувь хүмүүсийн хооронд зээл санал болгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилт хэрэгтэй. Хэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй холбоо барьж, зээл авах хүсэлтэй байгаа дүн болон таны эргэн төлөлтийн хугацааг хэлж өгнө үү. Бидэнтэй цахим шуудангаар холбоо бариарай: matildalecoustre@gmail.com whatsapp: 0033 756 86 5319