Чех улс ОХУ-аас тус улсад суугаа Элчин сайдын яамны 18 ажилтныг хөөх шийдвэрийн хариуд Москва Чехийн 20 дипломатчийг хөөхөөр болов. Тэд Оросын нутаг дэвсгэрээс даваа гарагт багтан гарах ёстой гэж ОХУ-ын Гадаад хэргийн яамнаас гаргасан мэдэгдэлд дурджээ.
Чех улсаас ОХУ-д суугаа элчин сайдад Праг дахь Оросын дипломат төлөөлөгчийн газрын ажилтнуудын эсрэг найрсаг бус алхам хийсэн Чехийн эрх баригчдын үйлдэлтэй холбогдуулан хатуу эсэргүүцэл илэрхийлсэн гэж ОХУ-ын Гадаад хэргийн яамнаас мэдэгджээ.
Чехийн Ерөнхийлөгчийн тамгын газрын олон улсын газрын дарга Рудолф Йиндрак юуны учир Оросын тал хоёроор илүү тооны дипломат ажилтнуудыг хөөх болсон шалтгааныг ойлгохгүй байна гэж онцолсон байна. Чехийн тал дипломатуудаа авахаар тусгай онгоц илгээжээ.
НАТО-ийн дэргэд суугаа Чехийн төлөөлөгч Якуб Ландовский тус улс ирэх мягмар гарагт болон НАТО-ийн хуралдаанд 2014 онд Врбетиц тосгон дахь зэвсгийн агуулахад гарсан дэлбэрэлттэй холбоотой хэргийг оруулж, хэлэлцүүлнэ гэж мэдэгджээ. Чехийн эрх баригчид энэ хэрэгт Оросын тусгай албад холбоотой гэж үзэж байгаа юм. Үүнтэй холбогдуулан өнгөрсөн бямба гарагт Чехийн Ерөнхий сайд Андрей Бабиш Оросын тусгай албаны ажилтнууд гэх 18 дипломатчийг Прагаас хөөх болсон тухай мэдэгдсэн. Ингэхдээ тэдэнд 48 цагийн дотор Чехийг орхин гарах болзол тавьсан юм.
Сэтгэгдэл ( 1 )
Shal khydallaa medee bichej baikhaa bolioj.Ene sait negel sonin .Udur byr tsag tutamd .Mongoliig Oorsiig kharlyylsan Khyatad bodlog bixcheed baikh uym.Khyvii zygeed urugdul tsugluulj shyykhed ugdug uym bilyy .Mongol ylsiin tusgaar togtnold negel bish boloodm yavchikhallaa.