Чехийн парламентын Депутатуудын танхим /доод танхим/ тус улсын батлан хамгаалах зардлыг жил бүр дотоодын нийт бүтээгдэхүүний 0,2%-иар өсгөж, 2030 он гэхэд ДНБ-ний 3% хүртэл нэмэгдүүлэх засгийн газрын төлөвлөгөөг дэмжсэн байна.
Энэ тухай тогтоолыг батлан саналыг засгийн газрын эвсэлд багтдаг намууд дэмжиж, сөрөг хүчний хөдөлгөөнүүд эсэргүүцэн хуралдааныг орхин гарсан ажээ. Хуралдаанд оролцсон депутатууд Европын батлан хамгаалах хүчин чадлыг зузаатгахыг уриалж, Украинд бат бэх, шударга энх тайван тогтоох хүртэл тус улсыг үргэлжлүүлэн дэмжих санал дэвшүүлсэн байна.
Чехийн ерөнхий сайд Петра Фиалын мэдээлснээр, батлан хамгаалах зардлыг ийнхүү нэмэгдүүлэх шаардлага нь дэлхийд өрнөж буй геополитикийн үйл явцаас урган гарч байгаа бөгөөд энэ үед Европын орнууд аюулгүй байдлаа бие даан хангах ёстой болж байгаа ажээ.
Сэтгэгдэл ( 0 )